Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 86 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс аймгийн цолтой 128 бөх зодоглож наадамчин олныхоо өмнө зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдаж Булган сумын харьяат, ДБЭХС-ТӨХК-ний бөх аймгийн заан Г.Шинэзориг Цагаан-Овоо сумын харьяат аймгийн Арслан Б.Ариунмөрөнгөөр 8 даван түрүүлж аймгийн арслан цолны болзол хангаж нутгийн олноо баясган сайхан наадсан билээ. Тэгвэл шинэхэн арслан Г.Шинэзориг "Арслан" цолныхоо мялаалгийн найрыг 2017.08.11 өдөр хийхээр товложээ.
Уг цолны найранд Хязаалан морьдийн уралдаан, үндэсний бөхийн барилдаан, хүүхдийн барилдаан, туг шүүрэх тэмцээн зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.Та бүхэн өргөнөөр оролцоно уу!
Монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд ивээж байг!
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24653
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих