ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар анги байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Баярын хурлын үйл ажиллагаанд Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн,Зэвсэгт хүчний Хуурхай замын цэргийн командлалын штабын дарга бригадын генерал Б.Ганбаатар, Монгол улсаас ОХУ-д суух цэргийн атташе бригадын генерал Г.Энхбаатар, БХЯ-ны улсын дайчилгааны хэлтсийн дарга хурандаа С.Ганбямба, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр ЗХЖШ-ын бодлого стратегийн газрын орлогч дарга Ө.Эрдэнэ-Очир, ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Нэргүй болон албаны төлөөлөгчид оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Баярын хурлын үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чойбалсан цэргийн хүрээний дарга, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч Ж.Өсөхбаяр Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсаныг гардуулан өгсөн бөгөөд анги байгуулагдсаны ойн тохиож байгаа албан хаагчдад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, ангийн захирагчийн тушаалаар шагнал гардууллаа.
Баярын хуралд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ "Бид түүхэн уламжлал өнөөгийн үүргээ эрхэмлэн Зэвсэгт хүчний анги салбаруудтай бүх талаар хамтран ажиллах сайхан жишиг тогтоосон төдийгүй цаашид улам ойр дотно, үр дүнтэй өгөөжтэй ажиллахад бэлэн байна. Эх орны эрэлхэг дайчдаа дэмжсээр байхаа аймгийн Батлан хамгаалах газрын даргын хувьд итгэл төгс илэрхийлье” гэв. Энэ үеэр аймгийн зүгээс 20 жилийн ойн баяраа тэмдэглэж буй Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хамт олонд иж бүрэн цахилгаан хөгжмийн зэмсгийг гардуулан өглөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих