Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн
аймгийн зөвлөлийн шийдвэрээр Баян-Уул сумын 4 дүгээр багийн А.Мөнхтөр, 2
дугаар багийн П.Цогтбямба, Э.Батхуяг, Б.Бат-Эрдэнэ, И.Бямбацэрэн нар
18-39 насны 5 залуу малчин хамрагдаж гэрээ байгууллаа. Мөн хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор орон
нутгийн хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй ажилгүй
88 иргэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг
дэмжиж модон эдлэл, А.Ганболд-д 3 сая төгрөгийн дэмжлэгт хамрагдаж,
бүлгийн зохион байгуулалтай хүнсний ногоо тариалах арга хэмжээнд
М.Баярмаа ахлагчтай бүлгийн баг 1,9 га талбайд хүнсний ногоо тариалж,
ажлын байрыг дэмжих Н.Батцэнгэлд 2 сая төгрөг, мэргэжил сургалт
үйлдвэрлэлийн төвийг төгссөн Ц.Батсуурь ахлагчтай бүлэг 6 сая төгрөгийг
дэмжлэг үзүүлээд байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24690
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих