Дорнод аймгийн Засаг даргын Дорнод аймаг, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Засгийн газрын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Өвөрбайгалийн хязгаарын мэргэжлийн боловсролын сургуулиудад дараах мэргэжлүүдээр оюутан элсүүлнэ. Үүнд:
1. Нерчинскийн Хөдөө аж ахуйн техникум:
- Малын эмч /тэтгэлэгтэй/
- Талх, нарийн боов, амттан, гоймонгийн технологи /тэтгэлэгтэй/
- Мах, махан бүтээгдэхүүний технологи /тэтгэлэгтэй/
/9 дүгээр анги төгссөн байж болно/
1. 2. Читийн Багшийн коллеж:
- Сургуулийн өмнөх боловсрол /тэтгэлэгтэй/
/9 дүгээр анги төгссөн байж болно/
1. 3. Могойтын Хөдөө аж ахуй- үйлдвэрлэлийн техникум:
- Малын эмч /тэтгэлэгтэй/
/9 дүгээр анги төгссөн байж болно/
1. 4. М.И.Агошковийн нэрэмжит Өвөрбайгалийн хязгаарын Уул уурхайн коллеж:
- Маркшейдирын ажил /тэтгэлэггүй/
- Ашигт малтмарлын баяжуулалт /тэтгэлэгтэй/
/11 дүгээр анги төгссөн байж болно./
1. 5. Читийн бизнес, технологийн салбар техникум:
- Барилга байгууламж, ашиглалт /тэтгэлэгтэй/
/9 дүгээр анги төгссөн байж болно/
1. 6. Базар Ринчиний нэрэмжит Агын багшийн коллеж:
- Сургуулийн өмнөх боловсрол /тэтгэлэггүй/
- Бага ангийн боловсрол /тэтгэлэггүй/
- Хөгжмийн боловсрол /тэтгэлэггүй/
- Биеийн тамирын боловсрол /тэтгэлэггүй/
/11 дүгээр анги төгссөн байж болно./
Тавигдах шаардлага: Дээрх сургуулиудад элсэгчдээс орос хэлний шалгалтыг авахаас гадна тухайн мэргэжлийн онцлогоос хамаарч мэргэжлийн хичээлүүдээр шалгалт авна.
Шалгаруулалт: Шалгалтыг Өвөрбайгалийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцааны яамнаас зохион байгуулна.
Бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
- Хүчинтэй хугацаа бүхий гадаад паспорт,
- Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан хуудас
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний эх хувь
- Нотариатаар баталгаажуулсан төрсний гэрчилгээ, орчуулгын хамт;
- Сурч буй сургуулийн тодорхойлолт /сургуулийн захирлын гарын үсэг, тамгатай/
- Цээж зураг (8 хувь, 3×4 хэмжээтэй).
Суралцахыг хүссэн хүүхэд, залуучуудыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт 2017 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг 70583674 дугаараас авч болно.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24704
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих