Дэлхийн Зөн Монгол ОУБ -ын дэмжлэгтэйгээр "Гэрээр бэлэг барья" төсөл Дорнод аймагт 3 дахь жилээ амжилттай хэрэгжиж байна. Хэрлэн сумын өөрийн гэсэн гэргүй хүнд нөхцөлд амьдардаг 7 өрхөд гэр хүлээлгэн өгөх арга хэмжээ тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд:
Аймгийн засаг дарга М.Бадамсүрэн
Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр
Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа
Гэр бүл,Хүүхэд,Залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан
Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл болон гэр хүлээн авч буй өрхүүдийн ар гэрийнхэн, багийн засаг дарга нийгмийн ажилтнууд оролцлоо
Хөтөлбөрийн хүрээнд 3 жил дараалан "Гэрээр бэлэг барья” төслийг амжилттай хэрэгжүүлснээр өөрийн гэсэн орон гэргүй, айлын зуны пинг өвөл зунгүй түрээслэдэг, айл айлаар хоноглодог, хүнд нөхцөлд амьдарч байгаа олон хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд
"Гэр бүлийн хөгжил, дэвшил-1” хөтөлбөр хэрэгжих үед 7 өрхийн 28 хүүхэд
"Гэр бүлийн хөгжил дэвшил -2” хөтөлбөр хэрэгжих үед 7 өрхийн 21 хүүхэд
"Гэр бүлийн хөгжил дэвшил -3” хөтөлбөр хэрэгжих үед 7 өрхийн 28 хүүхэд
нийт 21 өрх иж бүрэн 5 ханатай гэртэй болсоноор 0,2 сартайгаас -18 хүртэлх насны 77 хүүхдийн эсэн мэнд аюулгүй орчинд амьдрах, гэр бүлээрээ тогтвор суурьшилтай амьдрах эрхийг хангаж ажиллалаа.
Тус хөтөлбөрийг дэмжин ажилласан Дэлхийн Зөн Монгол улсын байгууллага болон хамтран хэрэгжүүлсэн байгууллага хувь хүмүүстэй талархал илэрхийлье
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24705
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих