Дорнод аймаг дахь банкуудын 2017 оны 6 дугаар сарын ипотекийн зээлийн тайлан
• 2017 оны 6 дугаар сард нийт 17 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаар нийт зээлдэгчийн тоо 1,943-д хүрсэн.
• 600.5 сая төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 61,660.6 сая төгрөг болсон.
• Шинээр олгосон зээл өмнөх сараас 771.4 сая төгрөг буюу 56.2 хувиар
буурсан, төлөгдсөн зээл 53.6 сая төгрөг буюу 15.3 хувиар өссөн
үзүүлэлттэй байна.
• Тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 11.1 хувьтай байна.
• Тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хугацаа 17.8 жил байна.
• Нэг зээлдэгчид ногдох тухайн сард олгосон зээлийн хэмжээ дунджаар 35.3 сая төгрөг байна.
• Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээл 1.2 хувь буюу
737.9 сая төгрөг, чанаргүй зээл 0.7 хувь буюу 462.2 сая төгрөг байна.
DORNODMEDEE.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих