Толгойн үсний аль хэсгээр бууралтаж байна вэ?
Өнөөгийн хүмүүсийн ажил амьдралын дарамт их байдгаас залуугаараа бууралтах болжээ. Харин толгойн үсний өөр өөр хэсгийн үс бууралтах нь дотор эрхтэнтэй холбоотой байдгийг та мэдэх үү?
Магнай хэсгийн үс бууралтвал дэлүү, ходоодны үйл ажиллагаа муудсаны шинж
Хүний дэлүү, ходоодны хэвийн үйл ажиллагаа алдагдахаар магнайн үс бууралтдаг тул хэрэв магнайн үс бууралтвал дэлүү, ходоодоо хамгаалах хэрэгтэй. Дэлүү, ходоод муутай хүмүүст цээж хорсох, ходоодны хүчил ихдэх, гар хөл даарах, амнаас эвгүй үнэр гарах, гар хөл хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Санчигны үс бууралтах нь элэгний халуун ихэдсэний шинж
Санчигны үс бууралтах нь элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдсаны шинж бөгөөд энэ үед хүн амархан уурлаж, ам гашуу оргин, нүд хуурайших шинж тэмдэг илэрдэг. Тиймээс сэтгэл санаагаа уужуу тайван байлгах нь чухал юм.
Бөөр, давсаг муудахаар дагзны үс бууралтдаг
Хүний бөөр, давсагны үйл ажиллагаа доголдвол дагзны үс бууралтдаг бөгөөд энэ үед ойр ойрхон шээс хүрэх, шээс савирах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Үс бууралтахаас урьдчилан сэргийлэх аргууд:
1. Сэтгэл санаагаа уужуу тайван байлгах нь үс бууралтахаас сэргийлэх хамгийн зөв арга болохыг анагаахын шинжлэх ухаан аль эрт нотолжээ.
2. Витаминд агуулах никотины хүчил, аммиак бензоны хүчил, каротин, нимбэгний хүчил хүний биеийн бодисын солилцоог ахиулдаг учраас буурцаг, ногоо, жимс, бүхэл үрийн гурил, улаан лооль, төмс, бууцай зэрэг зэсийн элементээр баялаг хүнс их хэрэглэвэл үс бууралтахаас урьдчилсан сэргийлэхэд ашигтай юм.
3. Зарим халдварт өвчин, ужиг өвчний улмаас хүний үс бууралтдаг тул хэрэв та халдварт өвчин, ужиг өвчинд нэрвэгдсэн бол эрт эмчлүүлэх нь үс бууралтахаас урьдчилсан сэргийлэх бас нэг чухал арга болно.
4. Толгойд иллэг хийх нь үс бууралтахаас сэргийлэхэд ашигтай тул орой унтахын өмнө толгойдоо 5-аас 10 минут иллэг хийж хэвших хэрэгтэй.
5. Үсээ самнахад толгойн цусны эргэлт сайжирдаг тул үс бууралтахаас сэргийлдэг гэнэ.
Эх сурвалж:ХОУР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих