Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Трамп Америк, Хойд Солонгосын сөргөлдөөний талаар үг хэлж, БНАСАУ-д дахин хатуу анхааруулжээ. Үүний хамт Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Пентагон БНАСАУ-ын пуужин хөөргөх талбай руу довтлоход бэлэн болоод байна гэжээ.
Трамп "БНАСАУ Номхон далайн Гуам арал дахь Америкийн цэргийн бааз руу довтолно гэж заналхийлсэн тухай хэлэхдээ, миний үүнээс өмнө өгсөн анхааруулга БНАСАУ-д зөөлдөөд байх шиг байна" гэсэн ажээ.
Тэрбээр "Одоо хэн нэг нь Америк болон дэлхийн ард түмний өмнөөс үгээ хэлэх цаг болсон. Америкийн арми, дэлхийн олон орны удирдагчид биднийг дэмжиж байна" гэлээ.
М.Баяр

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24803
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих