Жирийн л нэг бүсгүйг болор шаахай, гялалздаг даашинзтай Үнсгэлжин болгож өөрчилсөн шидэт дохиур үнэндээ загалмайлсан эхийнх нь илбэ ч биш хайр дурлалын ид шид байсан юм. Би "Үнсгэлжин” болоод одоо 5 жил болж байна. Сэтгэлд минь бий болсон тэр нэг сайхан зүйл намайг энэ хугацаанд юугаар шагнаж байсан гээч? Бичих хүртлээ өөрөө ч анзаардаггүй байжээ.
1. "Дурласан эмэгтэй илүү хөөрхөн болдог” гэдэг үг яагаад гарсан гэж
бодож байна? "Миний яаж харагдах ямар хамаа байна аа” гэдэг үг хайрандаа
шатсан эмэгтэйн амнаас лав гарахгүй байх. Дурлал миний өөртөө тавих
анхаарлыг ихэсгэж, улам үзэсгэлэнтэй болгосон.
2. Зөвхөн над руу л хардаг нэг дулаахан "харц” энэ дэлхий дээр бий
болсон гээд төсөөлөөд үз дээ? Хажуудахаа, урдахаа, хойдохоо, ер нь эргэн
тойрноо огт анзаарахгүй, алхам тутамдаа ганцхан миний юу хийж байгаад л
татагддаг тийм харц. Түүний нүд намайг цорын ганц гэдгийг мэдрүүлдэг.
3. Ямар ч шалтгаангүйгээр инээмээр санагдах минь дэндүү олширсон. Тэр
хүнийг дэргэд минь байхгүй үед ч би зөвхөн бодлоороо зүрхээ тэжээж
чадна.
4. Дурлал надад зөвхөн мэдрэмжээс гадна мэдлэг ч бас өгсөн. Түүнийхээ
сонирхдог зүйлийг нь хамт хийж, сонсдог дууг нь хамтдаа сонсож өдөр бүр л
би шинэ зүйлийг олж мэдэж байна.
5. Тэгээд ч зогсохгүй. Би ч гэсэн миний дуртай зүйлийг сайн дураараа хамтдаа хийхийг хүсдэг хүнтэй болсон.
6. Би хайрынхаа төлөө илүү зоригтой бүсгүй болсон. Нисэж буй онгоцноос
үсрэхгүй л дээ. Гэхдээ л хайранд минь халдахыг хүссэн бүхний өөдөөс
сөрөн тэмцэж, үзэл бодолдоо бат итгэлтэйгээр зогсох дархлаатай болсон.
7. Бат найдвартай ар тал надад бий гэж үргэлж мэдэрдэг болсон болохоор юуг ч өөртөө итгэлтэйгээр хийж чаддаг.
8. Бахархаж дэмжих хүнтэй болно. "Энэ чинь миний найз залуу, надад
хайртай юм ш дээ” гэж найз бүсгүйчүүд, танилууд бүр огт танихгүй хүмүүст
ч хангалттай онгирч болно.
9. Аз жаргал. Хором мөч бүрээс мэдрэх маш их аз жаргалыг тэр минь байгаагаараа л надад өгдөг.
10. Ямар ч асуудал зөвхөн минийх биш, биднийх болсон. Өмнө нь ганцаараа
санаа зовдог байсан зүйлсдээ одоо бид хоёр хамтдаа шийдэл хайдаг. Олдох
гарц ч бас тэр хэмжээгээрээ олон болсон.
11. Ирээдүйн тухайд би өмнө нь зөвхөн цалин сайтай ажил хийх, гадагшаа
сурах зэрэг зүйлсийг л төлөвлөдөг байлаа. Харин одоо бол хамтын
амьдралаа эхлүүлэх, цаашдаа гэр бүлээ сайхан авч явах, үр хүүхдээ эрүүл
энх өсгөх гэх мэт тэдгээрээс ч илүү чухал зүйлсийг төлөвлөдөг болсон.
Үүнийг би эмэгтэй хүн, ирээдүйн эхнэр, ээж хүнийхээ хувьд амьдралд нэг
шат ахисан явдал гэж боддог.
12. Маргаан бүрийн дараа заавал ямар нэг зүйлийг ойлгож, харилцаанд чинь
ахиц гарсан байдаг. Тийм болохоор маргаанаас зугтаж биш сайн талыг нь
олж харж, түүнээс суралцдаг болсон.
Сэтгэлд минь ирсэн "шагнал”-ууд ийм байна. Нэмээд, дурлалын миний эрүүл
мэндэд өгч байгаа "шагнал”-ууд ч зөндөө олон бий гэдгийг би олж мэдсэн
юм:
13. Хайр дурлал насыг уртасгадаг. Энэ бол шинжлэх ухааны баталгаатай
мэдээ юм шүү. Хайр дурлалдаа сэтгэл хангалуун байснаар нас богиносгох
аюултай өвчнүүдийг тусахаас сэргийлдэг. Ганц бие байснаас илүү амьдралын
идэвхитэй болж, эрүүл хэв маягтайгаар амьдардаг.
14. Тогтмол сексийн харилцаатай хосууд биеийн тамирын дасгал хийснээс
дутахгүй эрч хүчийг авч, калорио байнга шатааж байдаг. Илүүдэл жин,
хөдөлгөөний дутагдлын эрсдлийг ингээд л багасгачихаж байгаа юм.
15. Зөвхөн калори шатаах талаараа ч биш, тааламжтай секс бидний гоо
сайханд өөр шагналыг ч бас өгдөг. Хайртай хүнтэйгээ бэлгийн харьцаанд
орох үеэр ялгардаг остроген дааврын ачаар нүүрэн дээр гарсан батгашилт
багасдаг аж. Мөн үсний өнгө сайжирч, хацар хэсгийн арьс улам өнгөлөг
болдог.
16. Тэврэлт бидний боддогоос ч илүү "ид шидтэй”. Хайртай хүнээ тэврэх,
гараас нь хөтлөх үед аз жаргалын даавар окситоцин ялгардаг. Амттанд
ухаангүй дуртай хүн удаан хугацааны дараа шоколад идэхэд үүнтэй төстэй
окситоцин ялгардаг байна. Энэ дааврын ачаар цусны даралтын хэмжээ
тогтворжиж, бухимдахаас сэргийлдэг.
17. Болзоонд очих бүрт хэвлий дотор чинь түмэн эрвээхий нисэж буй мэт
мэдрэмж төрдөг үү? Тийм бол эрүүл мэндийн тал дээр бас нэгэн давуу
талтай байна гэсэн үг. Тэр догдолмоор мэдрэмж зүрхний цохилтыг
хурдасгаж, зүрхэнд нэг ёсны дасгал болж өгдөг. Үүний ачаар зүрхний үйл
ажиллагаа болон бодисын солилцоо сайжирдаг. Эдгээрийн үр дүнд арьсны
өнгө гэрэлтдэг байна.
18. Шинэхэн хосуудын болзооны өмнөх сандрал 5-10 минутын хугацаанд
гүйсэнтэй тэнцэхүйц сайн дасгал болж өгдөг. Үүнийг "ашигтай стресс” гэж
нэрлэдэг.
Энэ бүхнээс ч илүү, миний хайр дурлалаас авсан хамгийн том шагнал юу гээч? Яг одоо энгэртээ тэврээд сууж байгаа бяцхан алаг үр минь. Харин чамд энд бичигдсэн дээр нэмээд ямар шагнал ирсэн бэ?
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих