"Энэ бол Европын Холбооны хувьд тэргүүлэх ач холбогдолтой зүйл. Бид бусад олон улсын нийгэмлэгийн адил ажиллана. БНАСАУ-ыг өдөөн хатгалга хийхээ болихыг уриалж байна. Энэ улс дэлхийн болон бүс нутгийн түвшинд нөхцөл байдлыг хүндрүүлж байна” гэж Европын Холбооны аюулгүй байдал болон дипломат албаны тэргүүн өгүүлжээ.
Ф.Могерини түүнчлэн Европын Холбоо хэлэлцээрийн замаар нөхцөл байдлыг зөөлрүүлж чадна гэсэн байна.
Харин Хойд Солонгосын удирдагч Ким АНУ эхлээд зөв аргыг олох хэрэгтэй гэжээ. Мөргөлдөөнөөс зайлсхийж л байвал АНУ эхлээд буулт хий гэсэн утгатай мэдэгдлийг тэрбээр хийсэнбайна.
О.Чанцаа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих