ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин "Ирэх жил батлан хамгаалах зардал багасах боловч энэ нь Оросын зэвсэгт хүчний техник тоног төхөөрөмжээ шинэчлэхэд нөлөөлөхгүй" гэжээ.
Оросын төрийн ДУМ-ын төсвийн тоо баримтаас үзвэл, 2017 онд Оросын батлан хамгаалах зардал 46 тэрбум 900 сая ам доллар байгаа нь 2016 оныхоос 16 тэрбум 800 саяар багассан үзүүлэлт юм.
2018 онд Оросын батлан хамгаалах төсвийн зардал 1 тэрбум 700 сая ам доллараар багасах юм байна. Сүүлийн жилүүдэд Орос армийн орчин үеийн байгууламжуудаа түргэтгэж, зэвсэг тоноглолоо их хэмжээгээр орчин үеийнх болгосон юм.
Оросын зэвсэгт хүчний зэвсэг техник тоног төхөөрөмжөө шинэчлэх төлөвлөгөөгөөр Оросын армийн зэр зэвсэг, технологийн шинэчлэл 2020 оноос өмнө 70 хувьд хүрэх ёстой ажээ.
М.Баяр

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих