Эдийн засгийн шинэтгэгч, аж төрөхүйн ухааныг үндэслэгч, нэрт соён гэгээрүүлэгч, их бичгийн хүн Бат-Очирын Тогтохтөрийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан Их бурхан "Жанрайсаг”-ийг тахиж, түүний дэргэд шинээр хийд байгуулахаар болсон бөгөөд сүмийн шав тавих ёслолыг хийлээ. Шав тавих ёслолд Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халхгол сумын Засаг дарга Н.Хүрэл-Эрдэнэ, Дорнод аймгийн төв гандан "Данриг данжаалийн хийд”-ийн лам хуврагууд, орон нутгийн иргэд, сүсэгтэн олон оролцлоо.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24914
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих