Хайрхан багийн иргэн Л.Мөнгөн-Аргамжийн байшин нь 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдөр дотоод цахилгаан монтажнаас гал гарч орон гэргүй болсон юм.
Б.Батхуяг ахлагчтай "ТОЛЬ МАНДАЛ” нөхөрлөл 5 ханатай, давхар давхаргатай өргөө цагаан гэр бэлэглэснийг өнөөдөр барьж өглөө.
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгаа цагт өөрийн гэсэн дулаан гэр оронтой болгож, ахуй нөхцлийг маань сайжруулж, тусалж дэмжсэн сум орон нутгийн удирдлага, "Толь мандал” нөхөрлөлийн хамт олонд маш их баярлаж байна хэмээн гэрийн эзэн Л.Мөнгөн-Аргамж хэлж байлаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24916
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих