Дорнод аймгийн 14 сумын ХХААГ-ын сумдын Мал, эмнэлгийн үржлийн тасгуудад Япон улсад үйлдвэрлэсэн 14 ширхэг ”YAMAHA” мотоциклыг хүлээлгэн өглөө. Мотоциклуудыг гардуулан өгөх үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр нар 14 сумын удирдлагууд, Мал, эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд оролцсон юм.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, бүс нутгийн хөгжлийн зорилт үйл ажиллагааг орон нутагт амжилттай хэрэгжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын зардлаас "YAMAHA” маркийн мотоцикл олгож байгаа бөгөөд ингэснээр мэргэжилтнүүд шаардлагатай үед малчны хотноо түргэн шуурхай очиж, ажил үүргээ гүйцэтгэх боломж бүрдэж байгаа юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих