Аймгийн авто замыг хөгжүүлэх хөтөлбөрийг 2014 онд Орон нутгаас баталсан бөгөөд тус хөтөлбөрөөс хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хэрлэн сумын 10-р багийн нутаг дэвсгэрт Содномдаржаагийн гудамжнаас Хивс, Ялалтын гудамж дундуур тус чиглэлд нийт 1,5 км автозам барихаар төлөвлөсөн. Энэ удаад төсөвт тусгагдсаны дагуу явган хүний зам, гэрэлтүүлэг бүхий 0,5 км хатуу хучилттай авто зам барих ажлыг орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн нийт 335,0 сая төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж байна. Гүйцэтгэгчээр "Авто агро” ХХК ажилласан.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд өмнө нь Хэрлэн сумын гэр хороолол 4-р багт 2, 10 дугаар багт 2 нийт 4 босоо чиглэлд хатуу хучилттай авто зам барьсан ба энэхүү зам нь 5 дахь нь болж байна.
Аймаг, орон нутгийн зүгээс авто замын чанарт онцгой анхаарах, стандартын дагуу иж бүрэн барих, авто замыг аль болох шулуун барихын тулд газар чөлөөлөн ажиллаж байна. Чойбалсан хотод шинээр авто зам барих ажлын зураг төсвийг бүрэн боловсруулсан байгаа тул цаашид хөрөнгө, санхүүгийн нөөц боломжид тулгуурлан шинээр авто зам барих ажлыг үргэжлүүлэн хэрэгжүүлнэ. Эдгээр ажлыг хийж гүйцэтгэхэд хүндрэлтэй зүйл нь газар чөлөөлөх, нөхөн олговор олгох асуудал тулгараад байгаа юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих