Дорнод аймгийн зорилтот өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх, гэр бүлийн гишүүдийн тэгш оролцоог хангах зорилгоор 2014 оноос эхлэн Дорнод аймгийн Засаг дарга, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Хүүхэд хөгжил, хамгааллын хөтөлбөрийн зохицуулагч нар хамтын гэрээг жил бүр байгуулан "Гэр бүлийн хөгжил дэвшил хөтөлбөр”ийг эрхлэх асуудлынх нь хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг түшиглэн эдүгээ амжилттай хэрэгжүүлж, давхардсан тоогоор 200 гэр бүлийн 956 хүнийг энэхүү хөтөлбөрт хамруулан өнөөдөр буюу 2017.08.29-ний өдөр хаалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа, Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан, Боловсрол, Соёл, урлагийн газрын дарга А.Нансалмаа, , Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын хүүхэд, хөгжил, хамгаалал, хөтөлбөрийн төслийн менежер Я.Цэрэнлхам болон холбогдох агентлагуудын төлөөлөл, багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд, хамтран ажилласан байгууллагуудын төлөөлөл, өрхийн гишүүд нийт 120 хүн оролцлоо.
Энэ үеэр хамтран ажилласан салбарын байгууллагууддаа "Талархлын бичиг” гардуулж, хөтөлбөрт хамтран ажилласан гитар хөгжим, найрал дууны багш нар суралцагчдын хамт ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн "Хас фото студи”-ээс хөтөлбөрт хамрагдсан 2 өрхөд гэр бүлийн зураг авахуулах эрхийн бичиг гардуулсан бөгөөд санхүүжүүлэгч байгууллагын зүгээс шинэ хичээлийн жилийг тохиолдуулан хөтөлбөрт хамрагдсан өрхийн 50 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардууллаа.
Монголын минь өрх гэр бүл бүхэн жаргалтай байх болтугай
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24956
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих