Олон Улсын боксын холбоо 1946 онд байгуулагдсан (AIBA) Швейцар улсын Лозанн хотод удирдах төвтэй бөгөөд гишүүн орны тоо 195 улс, Олимпийн наадамд анх бокс 1904 онд эрэгтэйчүүд оролцож эхэлсэн. 2012 оны Олимпийн наадмаас эмэгтэй боксчид өрсөлдөж эхэлсэн.Анхны Дэлхий аврага шалгаруулах тэмцээн 1947 онд зохиогдож байсан. Манай улсад сонирхогчдын боксын спорт 1948 онд анх үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ жил 69 дэхь жилийнхээ түүхэн замналыг туулж иржээ. Эрх жил МОНГОЛЫН БОКСЫН ХОЛБОО үүсэн байгуулагдсаны 70 жилийн түүхд ой тохионо.
Манай боксчидоос Сонирхогчдын Боксын Дэлхий аврага шалгаруулах тэмцээнд медаль хүртсэн тамирчидаас: МУГТ Равсалын ОТГОНБАЯР /57кг/, 1982 онд ХБНГУ, Мюнхен хотоос МӨНГӨН медаль МУГТ Эрдэнэцогтын ЦОГТЖАРГАЛ /48кг/ 1993 онд Финлянд, Тампере хотоос ХҮРЭЛ медаль МУГТ Түмэнцэцэгийн ҮЙТҮМЭН /60кг/1997 онд Унгар,Будапешт хотоос МӨНГӨН медаль МУГТ,МУХБ Энхбатын БАДАР-УУГАН /54кг/2007 онд АНУ,Чикаго хотоос МӨНГӨН медаль МУГТ,МУХБ Пүрэвдоржийн СЭРДАМБА/48кг/ 2009 онд Итали, Милан хот, АЛТ медаль,2011онд /49кг/ Азербайжан Баку хотоос ХҮРЭЛ медаль МУГТ Нямбаярын ТӨГСЦОГТ /52кг/ 2009 онд Итали, Милан хотоос МӨНГӨН медаль МУГТ Уранчимэгийн МӨНХ-ЭРДЭНЭ /64кг/2009 онд Итали, Милан ХҮРЭЛ медаль, 2013 онд Казахстан Алма-Ата хотоос ХҮРЭЛ медаль, МУГТ Доржнямбуугын ОТГОНДАЛАЙ /60кг/Герман улсын Ханбург хотод Дэлхий аврага шалгаруулах 70 дахь удаагын тэмцээнээс ХҮРЭЛ медаль тус тус авсан байна.
Боксын спорт Дэлхийн төвшинд ур чадвар нь өндөр хөгжиж, өрсөлдөх чадвар нь сайжирч тив тивээс шилдгийн шилдэг нь шалгарж байж Дэхийн аврагын тэмцээнд оролцох эрхтэй, босого өндөр болсон энэ үед 3 сая гаруйхан Монголчууд бид дөрвөн боксчиноо оролцуулж бүгд медалын төлөө өрсөлдөж байгаа нь манай боксчдын ур чадвар нь өндөр хөгжиж, үе үеийн боксын хөгжлийн замналыг тасалдахгүй авч явааг илтгэж байна. Тус тэмцээнд манай насанд хүрэгчдийн шигшээ багын ахлах, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, шигшээ багын дасгалжуулагч ОУХМ, Н.Мөнхсайхан Зөвлөх багш, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, нарын удирдан оролцсон мөн МБХ-ны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, үе үеийн багш дасгалжуулагч үе үеийн тамирчиддаа баярлалаа.
Batbayar Bat-Ochir
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24995
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих