"Дорнын талаас мэдээллийн үүр хаяарлаа” хэмээх уриатай Дорнод нутгийн мэдээллийн сайт болох Чойбалсан.мн уншигч та бүхэнтэй хамт 4 дэх жилээ угтаж байгаа билээ. Манай сайт энэ хугацаанд Дорнод нутгийн зон олныхоо мэдээ мэдээллийн найдвартай түнш болон ажиллахыг эрхэмлэж, өдөр бүр, цаг тутам шинэлэг мэдээ мэдээллийг уншигчиддаа хүргэсээр ирсэн. Тиймдээ ч өдгөө Дорнод нутгийн төдийгүй, Монгол улсын хэмжээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй шилдэг сайтуудын эгнээнд жагсаж, хамтран ажиллаж буй хувь хүмүүс, аж ахуй нэгж байгууллагуудын талархлыг хүлээж буй юм. Чойбалсан.мн сайтын захирлаар томилогдон ажиллаж буй Э.Батсайхан Дорнод аймагт ажиллах хугацаандаа Аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, Иргэдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр нартай уулзаж, Дорнод нутгийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажиллаж ирснээ, цаашдаа ч хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Дорнод Гааль, Хөдөлмөр халамж үйлчилгээ, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Боловсрол соёл урлагийн газар зэрэг төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах санал солилцлоо.
Чойбалсан.мн сайт Дорнод нутгийн хөгжлийн төлөө өөрийн хувь нэмрийг өнөөдрийг хүртэл тасралтгүй хүргэсээр байгаа билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих