Аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгаас зохион байгуулсан тусгай арга хэмжээний хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд "Шүр” зах болон бусад газраас БНХАУ-д үйлдвэрлэсэн, хууль бусаар гар дээрээс болон гэрээр зарж байсан 5 иргэнээс 144 ширхэг Бажу гэх архийг илрүүлэн хураан авч, устгалд орууллан дээр иргэдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тус бүрийг 50000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Уг бажу гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн архи нь хүний амь нас, эрүүл мэндэд хортой, эрүүл ахуйн шаардлага хангахгүй архи тул иргэд та бүхэн хэрэглэхгүй байх, хууль бусаар худалдаалж буй иргэдийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгч эрүүл нийгмийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих