Аймгийн удирдах ажилтаны ээлжит шуурхай хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр боллоо. Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Э.Жавхлан "Зуны дугуйлан сургалтын төрөл, хамрагдсан байдал”-ын талаар мэдээлэл танилцууллаа. Нийт 6 суманд үнэ төлбөргүй хичээллэсэн 4 төрлийн дугуйлан сургалтад 180 хүүхэд хамрагдсан байна. Дорнод аймгийн Ерөнхий боловсролын 24 сургуульд 14328 хүүхэд суралцдаг бөгөөд 2017 оны хичээлийн жилийн зуны амралтаар буюу 06,07,08 саруудад 12 төвлөрсөн газрын 21 төрлийн 27 дугуйлан, зуслан, сургалтанд нийт 1808 сурагч хамрагдсан нь нийт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 12.7 хувийг эзэлж байгаа юм.
"Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-ын дэргэдэх "Босоо бэрс” шатрын клуб, "Дорнын өнгө” хөтлөгч нэвтрүүлэгчийн дугуйлан, "Дорнын солонго” бүжгийн клуб, "Дорнод Монголын цирк”-ийн дугуйлан, Англи хэлний сургалт , "Модерн арт” зургийн дугуйланд нийт 265хүүхэд хамрагдсан.
"Биеийн тамир спортын газар”-ын дэргэдэх хөлбөмбөг, шатар, сагсан бөмбөг, бадминтон, гар бөмбөг, жудо, бокс, хөнгөн атлетикийн секцэд нийт 315 хүүхэд хамрагдсан.
"Кристал сургалтын төв”-ийн Монгол хэл, Математик, Монгол бичиг, англи хэл, шатар, оюун ухаан IQ, бүжиг, хэл яриа, сургуулийн өмнөх боловсролын сургалтад нийт 216 хүүхэд хамрагдсан.
"Үүлэн балет” бүжгийн сургалтын төвд 58 хүүхэд хамрагдсан
"Түгээмэл оюу” сургалтын төвийн дэргэдэх соробон сампин, англи хэл, гар урлал, бүжгийн сургалтад 66хүүхэд хамрагдсан.
"Тэмүүлэл зуслан”-д Аймгийн Засаг даргын дэмжлэгээр Баян-Уул, Цагаан-Овоо, Гурванзагал, Халхгол, Хэрлэн сумд болон Гэр бүлийн хөгжил дэвшил 3 хөтөлбөрт хамрагдсан өрхийн нийт 400 хүүхдийг 50% хөнгөлөлттэйгээр хамруулж, зусланд байрлах хугацаанд Бүжгийн холбооны Дорнод аймаг дахь салбартай хамтран бүжгийн сургалтыг зохион байгуулж, аймгийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд мэндчилгээ дэвшүүлсэн.
"Дөлгөөн-Энх зуслан”-гийн хөтөлбөрт 120 хүүхэд хамрагдсан.
"Найрамдал зуслан”-д Ази номхон далайн 31 дүгээр жембори Монгол улсад, Олон улсын хүүхдийн "Найрамдал” зусланд 2017.07.27-ны өдрөөс 08. 02-ны өдрүүдэд зохион байгуулдлаа. Тус жембори нь 100 жилийн дараа Монгол улсад 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийтдээ 46 орны 6000 гаруй скаут хүүхдүүд оролцож, зохион байгуулах комисст сайн дурын болон үндсэн 1500 хүн ажилласан байна. Уг үйл ажиллагаанд Дорнод аймгаас 15 багштай 14 салааны 144 хүүхэд оролцож жемборийн "Намар” дэд зуслангийн "Хангарьд” хотхонд байрлан амжилттай оролцоод ирлээ.
Цагаан овоо сум-бүжиг, дууны дугуйланд 120 хүүхэд
Чойбалсан, Матад, Сэргэлэн, Булган сумдад "Монгол вэднис төслөөс хэрэгжүүлсэн англи хэл, ёс суртахуун зан чанарын сургалтад нийт 145 хүүхэд хамрагдсан
Хөлөнбуйр сум хичээлийн давтлага сургалтад 15 хүүхэд
Баян-Уул, Баяндун, Халхгол, Гурванзагал, Баянтүмэн, Чулуунхороот сумдууд дугуйлан, сургалт хичээллүүлээгүй
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих