Дорнод аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал, эмнэлгийн хэлтсийн дарга Г.Баярсайхан 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн талаарх мэдээлэл танилцууллаа.
2017-2018 оны хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг Засгийн газрын 186 дугаар тогтоол, Улсын онцгой комиссийн 02 албан даалгавар, ХХААХҮ-ийн сайдын 01 албан даалгавар, аймгийн Засаг даргын 05 албан даалгавраар өгсөн үүрэг чиглэлийн дагуу бэлтгэл ханган ажиллаж байгаа бөгөөд 2017-2018 онд 14 сумын 66 багийн 4398 малчин өрхөд 2.2 сая толгой мал өвөлжинө. Малчдын түвшинд 61.5 мянган тн хадлан бэлтгэхээс 2017 оны 09 дүгээр сарын 07-ны байдлаар 8.2 мянган тн хадлан бэлтгэж 13.2 хувьтай байна.
Тариалалт: 2017 онд үр тарианы тариалалтыг 9 сумын нутагт үр тарианы 23 аж ахуй нэгж тариа бригад 34.1 мянган га-д тариалалт хийсэн.
Үүнд: Улаан буудай 17.0 мянган га
Гурвалжин будаа 6.1 мянган га
Эмийн ургамал 1.5 мянган га
Тосны ургамал 6.5 мянган га
Малын тэжээл 1.7 мянган
Ногоон буурцаг 1.0 мянган га-д тус тус тариалсан.
Төмс, хүнсний ногооны тариалалт:
Төмс 294 га-д тарихаас 182.6 га-д, хүнсний ногоо 132 га-д тариахаас 92,5 га-д тариалж, төмс, хүнсний ногооны тариалалт 70.3 хувьтай дууссан.
Ургац хураалтын ажил 2017 оны 09 дүгээр сарын 15-наас жигдрэнэ. Урьдчилсан байдлаар ургац хураалтын ажилд 450 оюутан, цэргийн албан хаагч ажиллах юм.
Б.Отгонбавуу
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25060
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих