Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалын дагуу Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг 2017 оны 09 дүгээр сарын 08-аас 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөн 9 сарын 08-нд ДПТК-ийн Эко талбайд нээлтийн өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Дорнод их сургууль, Политехникийн коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 270 гаруй оюутан залуус оролцож биеийн найрлага хэмжигчээр биеийн ерөнхий үзүүлэлтийг үзэж эрүүл зохистой хоолны амталгаа явуулж, иргэдэд эрүүл мэндийн бодловсрол олгох сургалт, сурталчилгааны материалыг түгээлээ. Мөн идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэнд уриан дор FLASH MOB бүжгийн тэмцээн зохион байгуулж Дорнод их сургууль тэргүүн байр эзэллээ.
Цаашид аяны хүрээнд эрүүл мэндийн мэдлэг олгох, зөв хандлагыг төлөвшүүлэх сургалт зохион байгуулах, шинээр үе тэнгийн сургагч хүүхдүүдийг бэлтгэх.
Оюутнуудын дунд " Алтан хонх ” цэнгээнт нэвтрүүлэг зохион байгуулах.
Дорнод их сургууль, Политехникийн коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудыг БЗДХ өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулан эмчлэн эрүүлжүүлэх. Амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, хепатит В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах
" Гэр бүлийн үнэ цэнэ ” цуврал нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25061
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих