Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 11-ний өдрийг "Залуучуудаа сонсох өдөр” болгож, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2017 оныг "Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгох зорилт тавьсан энэхүү ажлын хүрээнд 7 дахь удаагийн уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтаар салбар салбарын залуустай уулзаж тэднээс гарч буй санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэдэг болсноор нийт 70 гаруй сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлээд байгаа юм. Долоо дах удаагийн уулзалтаар Зэвсэгт хүчний 327-р ангийн төлөөлөл 15 цэргийн албан хаагч, Хилийн цэргийн 0132-р ангийн төлөөлөл 15 цэргийн албан хаагч, нийт 30 хугацаат цэргийн албан хаагчид оролцож хүрэлцэн ирсэн удирдлагуудад санал, хүсэлтээ илэрхийллээ.
Энэ удаагийн уулзалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа, аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын хошууч Ц.Энхбилэг, Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан, Зэвсэгт хүчний 327-р ангийн захирагчийн орлогч, хошууч Нямбаяр, Хилийн цэргийн 0132-р ангийн 1-р орлогч, штабын дарга, хошууч Д.Дашдэндэв, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара урилгаар оролцлоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих