Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд "Номын баяр”-ын өдрийг иргэд, олон нийтийг хамруулан зохион байгуулах, Монголын "Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор аймгийн Соёл урлагийн байгууллагууд өнөөдөр өдөрлөг зохион байгууллаа. Энэ өдөр "Номын баяр”-ыг давхар тэмдэглэж байгаагаараа онцлог байлаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл болон аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол соёл урлагийн газар, Номын сан, Хөгжимт драмын театр, Музейн удирдлагууд, сумдын Соёлын ажилтнууд оролцлоо. Энэ үеэр байгууллагууд өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан төдийгүй урлагийн тоглолт үзүүлсэн юм.
Мөн "Номын баяр”-ын өдөрт зориулан Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн тэмдэгтнээр зарим сурагчдыг шагнаж, ном их уншдаг анги, хамт олныг шалгарууллаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих