Б.Түшиг
Шонхрын нүд, тайгын бөө хочтой ЗХУ-ын мэргэн бууч Семён Номоконов дэлхийн II дайны үеэр нацист Германы 360 цэрэг, офицерийг устгаснаас гадна Германыг ялсны дараа Монголд ирэн Японы Квантуны армийн найман офицерийг тонилгожээ. Нийтдээ 368 дайсны аминд хүрсэн тэрээр Мосины винтов буу хэрэглэдэг байсан аж.
Дайны дараа тэрээр ЗХУ-ын Чит мужийн Агын Буриадын автономит тойргийн В.Лениний нэрэмжит нэгдэлд ажиллаж байжээ. Түүний байлдааны гавъяаны талаар сонин сэтгүүлд тогтмол бичиж, ном хүртэл гаргасан аж. ЗХУ-ын өнцөг булан бүрээс түүнд захидал бичдэг байсан бөгөөд нэг удаа Германы Хамбург хотоос захидал иржээ.
Тэрхүү захидалд герман эмэгтэй, "Таны зураг дээрх гаанс миний хүү Густав Эрлихийнхтэй төстэй юм. Та түүний үхлийн талаар юу мэдэх вэ? Ер нь ийм олон хүний аминд хүрсэн та хороосон хүмүүсийнхээ төлөө залбирч үзсэн үү?” гэсэн байжээ.
Энэ захидалд хариу бичихдээ алдарт мэргэн бууч, "Эрхэм хүндэт эмэгтэй танд хариулахад, миний гаанс таны хүүгийнх байж болохыг үгүйсгэхгүй. Эх оронд минь дайн дэгдээж орж ирэн миний бууны дуран хараанд орж тэнгэрт хальсан алуурчин дээрэмчин бүхнийг би санахгүй ээ. Ленинградын төлөөх тулалдаанд би фашистуудыг хайр найргүй устгаж байсан юм. Хэрэв герман эмэгтэйчүүд та нар хүүхдүүдээ Ленинградын орчимд юу үйлдэж байсныг мэдвэл харааж зүхэх байсан биз ээ” гэсэн нь ЗХУ даяар алдаршжээ.
С.Номоконов 1973 онд 73 насандаа өөд болсон байна.
Эх сурвалж: Aguulga.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих