Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛийнхэн, Чойбалсан хотыг зорин ирэх гадаад, дотоодын иргэд, аялагч жуулчид, зочид төлөөлөгч нарт зориулсан Чойбалсан хотын Аяллын хөтөч газрын зураг бүхий 180x80 см хэмжээтэй самбар хийж байна.
Тус Чойбалсан хотын план зураг дээр Дорнод нутгийн Аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд нэгдэн ажиллаж буй ААНБ-дын байршил, танилцуулгыг байршуулж буй бөгөөд уг самбарыг УБ хотод УИД дотор байрлах "Аялал жуулчлалын мэдээллийн төв", Цонжинболдог дахь "Боорчийн Өргөө" жуулчны бааз, Цэнхэр мандал дахь "Дорнод Алтан тал" зоогийн газар болон Чойбалсан хотын Нисэх онгоцны буудал, Тээврийн бирж гэх мэт хүний хөдөлгөөний урсгал ихтэй газар байршуулах аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих