Чойбалсан хотын Ардчиллын гудамжны авто зам Дорнодчуудын ярианы чухал
сэдвийн нэг. Ердөө 900-хан метр урттай боловч баригдаж дуусаагүй
байхдаа тараа таниулж, хамгийн хурдан эвдэрсэн замаар тодорсон, тэгш бус
"уянгалсан” гадаргуутай гээд ярих юм олонтой. Уг замын ажлын
гүйцэтгэгчээр "Анчир” ХХК сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд ажиллаж
байна. Өнгөрсөн жил замын дийлэнх хэсгийг нь улсад хүлээлгэн өгсөн ч 5-р
сургуулийн араас зүүн тийш гэрлэн дохиотой уулзвар хүртэлх 130 метр
орчим хэсгийг хүлээлгэн өгч амжилгүй нээжээ.
Жолооч, зорчигчдын хамаг "ерөөл”-ийг барж дуусгасан энэхүү үлдэгдэл замаа яаралтай засч хүлээлгэн өгөх тухай албан шаардлагыг Аймгийн ТАЗГ-аас тус компанид хүргүүлсэн байна. Үлдэгдэл 130 метр замыг 7-р сарын 1-ний дотор хүлээлгэн өгөхийг шаарджээ. "Анчир” ХХК нь одоогийн байдлаар 450 сая орчим төгрөгийн санхүүжилтийг авчихаад байгаа аж.
Г.Алтанхуяг

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих