Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, үйл ажиллагааг нь нэгдсэн удирдлагаар хангах Улсын Онцгой комиссын шуурхай бүлгүүд зүүн болон төвийн бүсийн зарим аймгуудад энэ сарын 18-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.
Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай бүлэг өчигдөр аймгийн Онцгой комиссын хамтаар өргөтгөсөн хуралдаан хийж, нөхцөл байдалтай танилцан, үүрэг чиглэл өглөө.
Аймгийн удирдлагууд шуурхай бүлэгт цаг үеийн байдлын талаар танилцуулж, малын гоц халдварт шүлхий өвчний явц, малын шилжилт хөдөлгөөн, өвс тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн хяналт зэрэг гол тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Ургац хураалтыг түргэвчлэх, хорио цээрийн дэглэмийн үед хариуцлагатай ажиллах, өвс тээвэрлэж яваа болон малын шилжилт хөдөлгөөн Дорнод аймагт ихссэн учир энэ тал дээр онцгой анхаарч, шуурхай арга хэмжээ авч ажиллах, сумдын Засаг дарга нар өвсний гарал үүслийн бичгийг тухайн компани, иргэнд өгөх хэрэгтэйг анхааруулав.
Мөн шүлхийн вакцины хүрэлцээ Дорнод аймагт дутагдалтай байгаа учир Улсын Онцгой комиссоос вакцин хүргүүлж, шүлхий өвчинтэй тэмцэхэд зориулж 480 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэв.
Хэнтий аймагт шүлхий өвчний нөхцөл, байдал хүнд байгаа учир тухайн аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгсэл, мал амьтныг аргиутгаж оруулах, пост дээр ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарахыг онцоллоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих