Сургалтыг аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар "Дорнын амжилт” сургалтын төвтэй хамтран нэг сарын хугацаанд зохион байгуулсан.
Тогоочийн мэргэжил олгох сургалтад Хэрлэн сумын 10 баг болон Баян-Уул, Баянтүмэн сумын иргэд хамрагдав. Тэд нэг сарын хугацаанд 12 төрлийн I хоол, 30 төрлийн II хоол, 15 төрлийн зууш болон нарийн боов, бялуу зэргийг хийж сурчээ. Уг сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой юм.
Д.Дэлгэрмаа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25200
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих