Дорнод аймгийн Замын цагдаагийн тасаг явуулын посттой болов. Тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс үүнд 9,6 сая төгрөгийг шийдвэрлэжээ.
Пост машинтай болсноор хөдөө орон нутгийн замд осол аваар гарах, хулгай, хууль бусаар эд хөрөнгө тээвэрлэх зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд дөхөм үзүүлнэ гэж тус аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, ахмад П.Ганхуяг ярив.
Энэхүү пост машин нь мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаа, авто тээврийн албан хаагчдыг нэг дор хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлснээс гадна тэд ажил үүргээ гүйцэтгэх, хооллож ундлах, шаардлагатай үед унтаж амарч ч болох аж.
Д.Дэлгэрмаа
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25201
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих