Ерөнхийлөгч
асан Ц.Элбэгдорж "Олуулаа болцгооё” хэмээн уриалсан ч түүний энэ үг
амьдрал дээр бодлого шийдвэр болж огт хэрэгжсэнгүй. Учир нь Гадаадын
иргэн харьяатын газрын үе үеийн албан тушаалтнууд монголоо хэмээн халуун
сэтгэл өвөртлөн зорьж ирсэн Өвөмонгол, хазара, буриад гэх мэт монгол
үндэстэн иргэдийг хавчин гадуурхаж, тагнуул туршуул хэмээн хардаж сэрдэн
нутаг дэвсгэрээсээ хөөж гаргасаар ирсэнтэй энэ нь холбоотой бололтой.
Сая
дурдсан монгол үндэстэн иргэдийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс хөөж
гаргах явдал одоогийн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг ГИХГ-ын даргалж байх
үеэс л хэл ам дагуулж, асуудал үүсгэн яригдаж байв.
Тэгвэл
2007-2012 оны хооронд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн даргаар
ажиллаж байхдаа НҮБ-ын дүрвэгч Батзангааг хятадын цагдаа нарыг оруулж
ирэн бариулж гаргаж дуулиан дэгдээж байсан Д.Мөрөн энэ удаа тус газрын
даргаар дахин томилогдож ирэхдээ, Өвөрмонгол болон хазара иргэдийг
хавчин гадуурхах явдлыг улам гааруулж, чангаруулжээ.
Энэ
талаар хүний эрхийн төлөө тууштай тэмцэгчид, "Б.Пүрэвдоржийн үед бас ч
гэж наанатай, цаанатай асуудалд хандаж, яриа хөөрөөтэй байсан. Гэтэл
Д.Мөрөн энэ ажлыг авснаасаа хойш хамаг юмыг чангаруулсан” хэмээн
харамсан ярьж байна.
Учир
нь Д.Мөрөн тус газрын даргаар томилогдсоноос хойшхи хэдхэн сарын дараа
буюу 2016 оны 12 дугаар сард Монголд суралцаж байсан Хазара залуусыг
хөөж гаргах шийдвэр гарчээ.
Хэрэг
явдлыг нэхэн сануулбал, Магистрт үргэлжлүүлэн суралцаж байсан хазара
залуусыг ГИХГ хугацаа заан монголын нутаг дэвсгэрээс гарч явахыг
шаардаад, эсбөгөөс албадан гаргана хэмээн хуулиар далайлгажээ. Албадан
гаргана гэдэг нь 10 жил эргэж ирж болохгүй ээ гэсэн үг бөгөөд хазара
оюутнуудын сурч байсан сургуулийнх нь хуульчдад "дахин танайх хазара
оюутан авч сургаж болохгүй” хэмээн анхааруулжээ. Яагаад гэдгийг харин
хөөгдөгчдөд тайлбарлаагүй байна.
Иргэн
харьяатын хуулинд "ҮАБ-д аюултай бол...” гээд нэг тодорхойгүй заалт
байдаг аж. Үүнийг нь Д.Мөрөн тэргүүтнүүд ашиглан гадны иргэнийг өөрсдийн
үзэмжээр айлгаж дарамтлахад хэрэглэж ирсэн хэмээн учир мэдэх хүмүүс
ярьж байгаа юм.
1990
оноос хойш 1000 орчим өмнөд монгол хүн Монгол улсад ирснээс, хавчиж
шахах, барьж тушаах, эрүүдэн шүүх, луйвардан цөлмөх зэрэг зүй бус
үйлдлүүдээс болж, 900 орчим нь гадагшаа гарч, 100 орчим нь л үлдсэн гэж
Монголын "Хөх толбо" сонины "Өмнөд монголчуудын өр лүү өшиглөсөн он
жилүүд" өгүүлэлд бичжээ. Тэгвэл 2016 онд буюу Д.Мөрөн Гадаадын иргэн
харьяатын газрын даргаар томилогдон очсоноос хойш 60 гурай өвөрмонгол
иргэнийг албадан гаргасан гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид ярьж байна.
Тухайлбал,
Монголд орж ирээд, 17 жил амьдарч байсан Зүүн Сөнөдийн Сэргэлэн гэж
залууг Д.Мөрөнгийн тушаал шийдвэрээр саяхан албадан гаргажээ. Монголд
ирээд, эхнэртэй охинтой болж, хаягдсан ч охиноо өсгөсөн номхон шудрага
энэ залууд Иргэн харьяатын дарга байсан одоо УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
”Таны асуудлыг нааштай шийднэ” гэж тв, сониныхны өмнө ам алдаж байсан ч
өмнөх даргын энэхүү амлалтыг Д.Мөрөн авч хэрэгсээгүй байна. Энэ мэт элэг
нэгтнээ хөөж гаргасан тухайгаа ГИХГ-аас "Монголд 16 жил харлаж, хуурамч
бичиг баримт бичиг үйлдсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргалаа” хэмээн
хэвлэлд мэдээлжээ.
Энэ
талаар хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Ч.Мөнхбаяр, саяхны нэгэн
нийтлэлдээ "Монголд олон жил амьдарч байгаа хүмүүсийн оршин суух эрхийг
хурааж, виз олгох болсон. Олон жил амьдарч байгаа өмнөд монголчуудыг
албадан гаргах арга бач юм гэдэг нь ойлгогдож байгаа. НҮБ-ын хамгаалалт
дор байгаа хүмүүсийг ч гаргана гэж улайраад байдаг... Монгол ахан дүүсээ
ялгаварлан гадуурхах нь төрийн олон байгууллагын үйл ажиллагааг хамарч
ирсэн нь бүр ноцтой хэрэг. Монголчуудын эсрэг төрийн бодлого гэж
ойлгогдож байгаа. Манай төрийн бодлогуудаас хамгийн сайн хэрэгжиж байгаа
нь энэ байж мэднэ. Уг нь дэлхийн монголчуудаа дэмжих бодлоготой
баймаар. Харь төр шиг л байх юм даа” хэмээн халаглан бичсэн байх юм.
Х.Онон
Эх сурвалж: http://www.zuv.mn/page/newsmore/14644
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих