Монголын шувуу хамгаалах төв, Дорнод хамгаалалтын захиргаа болон Beijing Forestry University-ийн судаачдын баг хамтран өнгөрсөн 7 сард Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт байх Чух нуурын хажуугийн Зэгсэнд үүрлэсэн Хархираа тогорууны нэг дэгдээхийг барьж сансарын дамжуулагч зүүсэн. Харин энэ зураг бол тухайн дамжуулагчтай дэгдээхийний үүр орчмынх нь шилжилт хөдөлгөөнийг харуулсан зураг юм. Чух нуур бол хээрийн экосистемд байрлах маш эмзэг жижиг нуур бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, хүний сөрөг нөлөө (айл малын нягтшил) зэргээс шалтгаалан хатжиж, усны хэмжээ, түвшин багасах аюул ойрхон байгаа нууруудын нэг юм. Иймд нуурын хамгааллын асуудалд одооноос эхлэн анхаарах шаардлагатай. Нуурын хойд болон баруун урд хэсэгт байх зэгстэй ус намгархаг орчин бол усны шувууд үүрлэдэг газар. Энэ орчимд айл малын тоог нэмэгдүүлэхгүй байх, бэлчээрийг сэлгэж, шувуудынхаа үржлийн хугацаатай уялдуулан улиралаар зохицуулга хийх нэн шаардлагатай. Нуур орчмыг бүсчлэн хязгаарлалтын дэглэмийг зохион байгуулахад шинжлэх ухааны үндэслэл бүхий шилжилт хөдөлгөөн, тархалтын зургууд чухал үндэслэл болдог. Бид энэ жил нийтдээ 14 тогоруунд дамжуулагч зүүсэн ба одоогоор зөвхөн нэг нь нүүдлээ хийж Хятадын нутаг руу ороод байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25211
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих