Сургалтаар хөдөлмөрийн нөхцлийн мэргэжилтэн Л.Эрдэнэцэцэг, эрүүл ахуйч О.Болорсүх, хөдөлмөрийн аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Энхзул нар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг танилцуулж мэдээлэл өгсөн байна. Мөн ХНХ-ийн сайдын 2014 оны 05 сарын 03 өдрийн 77 дугаар тушаал, болон ажлын байрны доргион, шуугиан, тоосжилтоос хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгч ажиллажээ.
Тус сургалт нь уурхайчдын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журам стандартуудыг ханган ажиллахад шаардлагатай мэдлэгийг өгсөн төдийгүй техникийн аюулгүй ажиллагааны талаархи мэдлэгийг бодитоор үзүүлж, оролцогсодын сонирхолыг татсан, үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь өндөр эрсдэлтэй салбаруудад ажиллаж буй ажиллагсадыг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаанд хамруулах, үзлэг оношлогоо, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих