
Дорнод аймагт хэрэгжиж буй MERIT төслийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газарт Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлнэ. ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр "Эф Эм Си” ХХК шалгарч, аймгийн Засаг дарга болон MERIT төсөлтэй гэрээ байгууллаа.
Тус компанийн зөвлөхүүд 10 сарын 02-ний өдрөөс Дорнод аймагт ажиллана. Олон улсын энэхүү стандартын дагуу чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэнээр үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, байгууллагын соёлыг бий болгох, ажлын бүтээмж, үр ашиг, үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой.
"Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” /MERIT/ төсөл нь Канад улсын Гадаад хэргийн Яамны санхүүжилтээр төрийн байгууллагын менежментийг сайжруулах замаар олборлох салбарын нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой. Уг төсөл Дорнод аймагт зургаан жилийн хугацаатай хэрэгжих юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих