Ардчиллын гурав дахь давалгаа Ази тивийн даруухан Монгол Улсыг нөмрөн авснаас хойш эдүгээг хүртэлх 30 жилийн хугацаанд манай улсад өөрчлөгдөөгүй, өнгө төрхөө солиогүй зүйл үлдээгүй билээ. ЗХУ задран унасан тэр үеэс хойш нийгмийн суурь үнэт зүйлээ солих эрсдэлтэй алхмыг нэгэнт хийсэн бусад пост коммунист орнуудын адилаар монголчууд эдийн засгийн хямрал, инфляци, улс төрийн тогтворгүй байдал, популизм зэрэг өвчинд нэрвэгдсэн, нийтээрээ өвчилсөн. Алдарт талх уу, саналын хуудас уу гэдэг сонголтын өмнө ирэхдээ "хэт цатгалан” идэвхтнүүдийг дагаснаар нийтээрээ нэгдмэл зовлонд унасан хэрэг. Ямартай ч Монголын ард түмэн гэдэс хоосон ч сонгууль өгөх саналын хуудсаараа бахархах боломжийг өөрсөддөө бүрдүүлж чадсан. Социалист нийгмээс капиталист нийгэмд шилжиж буй орнуудад тулгардаг хоёр сонголтыг дурдья. Эхлээд эдийн засгаа чөлөөлж, улс төр, нийгмийн шинэчлэлтийг тодорхой хугацаанд хойшлуулбал автократ засаглал тогтоно. Харин эдийн засаг, улс төрийн шинэчлэлтийг зэрэг хийвэл шууд утгаараа ардчилсан засаглалтай гэсэн нэрийг зүүнэ.
Бүхнээ хяналтгүй, удирдлагагүй орхих нь төр улсын хувьд ухаангүй алхам тул ард түмэн нь нэг хэсэгтээ л ходоод хоосон амь зуухаас өөр аргагүй. Төр хэмээх институцийн чиг үүрэг нь тодорхой хил хязгаар дахь үндэстнийг нэгдмэл удирдлагаар хангаж, аливаа үйл ажиллагаанд хэв журмын хяналт тавих. Ийм учраас л ардчилсан засашал гэдэг нэр зүүхээс цаашгүй, эмх замбараагүй байдал нийгэмд давамгайлж, тогтвортой бөгөөд заавал үргэлжлэх ёстой төрийн үйл ажиллагаа доголдцог. Тэр үеэс л талхаа биш саналын хуудсаа сонгосон бид дээр дурдсан бүх зовлонг өөрсдийн биеэр туулсан. Монголын эдийн засаг макро түвшинд хямралаасаа салж чадахгүй, таван жилийн циклтэй өсөлтөөр аргацаасан улстөрчдийн хувийн тоглолт, үүнтэй зэрэгцэн популизмын эх орон болж хувирав. Төрийн биеэ даасан үйл ажиллагаа улстөрийн намуудад шилжиж, хуулийн үнэ цэнэ "капитал”-ын өмнө гундав. Нэг үндэстний нэгдмэл төр хүчээ гайхуулан хөгжил өөд гүйх байлугай алхаж ч чадахаа байх нь тэр. Доголон төрөөс юу хүлээх билээ.
ЭДГЭРДЭГГҮЙ ӨВЧИН БА ЭМЧИЙН ЭРЭЛД ГУЧИН ЖИЛ
2017 оны есдүгээр cap Монголын түүхэнд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Мэргэжлийн” Засгийн газрын хамтаар огцорсон хэмээн бичигдэж үлдлээ. Өөр олон үйл явдал тохиосон авч гүйцэтгэх засаглалын шилжилт, хөдөлгөөний ач холбогдолтой эн зэрэгцэх нь хараахан үгүй. 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдаж, долдугаар сарын 29-ний чуулганаар бүрэлдсэн Засгийн газар УИХ-ын бүрэн эрхийг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан үндэслэлээр огцорсон. "Мэргэжлийн” Засгийн газар 14 сарын хугацаанд ажиллахдаа төсвийн алдагдлыг 83.9 хувиар бууруулж, валютын нөөцийг 30 гаруй хувиар нэмэгдүүлжээ. Ерөнхийдөө эдийн засгийн салбарт сайн ажилласан хэмээн дүгнэж болно. Түүнчлэн гадаад худалдааны ашгийг 67.1 хувиар өсгөсөн, эдийн засгийн өсөлтийг 5.3 хувиар нэмэгдүүлсэн гээд ДНБ-ээ хэд дахин давсан өртэй улсыг боломжийн хэмжээнд удирдсан "Мэргэжлийн” Засгийн газрын түүх есдүгээр сартай хамт өндөрлөж байна.
Эрх баригч МАН-ын УИХ-д үнэмлэхүй олонхи 65-ын бүлэг хоёр хуваагдаж, засгийн шилжилтэд хүргэснийг та бид мэднэ. Шинэ Ерөнхий сайдын нэр тодорсонтой холбогдуулж, түүний бүрдүүлэх танхимын гишүүдийн нэрс ч мэр сэр дуулдаж эхэллээ. Мэргэжлийн Засгийн газрыг огцруулсан улстөрчдөөс илүү мэргэжлийн Засгийн газрыг нийгэм хүлээж байгаа нь зүйн хэрэг бөгөөд энэхүү хүлээлтээс хол зөрсөн шийдвэр гарваас монголын төр доголсон эрчээрээ дахин бүдэрч унах нигууртай. 2012-2016 оны хооронд Гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглалыг эзэмшиж асан АН-ын түүхийг яг л давтаж буй хэрэг болно. Засаглалын үндсэн эрх мэдлүүд нэг субьектэд байвал төр доголохгүй гэсэн гаргалгаа удаа дараалан манай улсад нотлогдсоор л байна. Анхнаасаа доголдог замаар алхсан учраас улстөрийн үйл явцыг өргөн хүрээнд харвал хоёр намыг, "76”-г нийгмийн дорой байдалд буруутгах аргагүй юм.
Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх албан тушаалын түүхийг сөхвөөс 1911 онд Манж Чин Улсаас салж, тусгаар тогтнолоо зарласан тэр үеэс эхэлсэн байдаг. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч гүйцэтгэх засаглалын тэргүүний нэр, байр суурь өөрчлөгдсөөр ирсэн ч 1912-1919 оны хооронд Засгийн эрх барьсан Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнг анхны Ерөнхий сайд хэмээн үздэг. Түүнээс хойш 107 жилийн хугацаанд одоогийн байдлаар нийт 29 Ерөнхий сайд ажилласан байдаг. Эндээс нэгэн сонирхолтой тоо баримт харагдана. Эхний 80 жилд 15 Ерөнхий сайд, дараагийн 27 жилд 14 Ерөнхий сайд оногдсон байна. 1990 оноос хойших 14 дээр энэ долоо хоногт томилогдох Ерөнхий сайдыг нэмэхээр дээрх тоо яг тэнцэнэ. Засаглалын хэв маягаас болсон, авторитар "дарангуйлагч” төрд чөлөөт сонголт байхгүй, "хариуцлага” тооцож унагаах систем байхгүй учраас гэж энэхүү тоо баримтад тайлбар өгч болох хэдий ч бодит үнэн бол бодит үнэн л байдаг билээ. Ардчилсан хувьсгалаас хойших 14 Ерөнхий сайдаас ердөө хоёр нь бүрэн эрхийнхээ дөрвөн жилийг бүтнээр нь ашиглаж чадсан. П.Жасрай, Н.Энхбаяр нар Монголын төрийн доголдог өвчинг тусаагүй боловч эмчилж чадаагүй.
Бусад нь харин хүндээр өвдөж, буруу эмчилгээ хийсэн. Үр дүнд нь, хоёр их гүрний дунд орших Монгол Улс түргэн тусламжийн тасгаас сэхээн амьдруулах тасагт шилжсэн.
ЗАСАГЛАЛЫН ТЭНЦВЭР ТОГТВОРТОЙ УДИРДЛАГА
Монгол Улс засаглалын хүчин чадлаараа 194 орноос 0.8 оноо, умард хөрш ОХУ хасах 0.9 оноо, өмнөд хөрш БНХАУ хасах 0.5 оноо авсан байна. Дэлхийн банкны судалгаагаар энэхүү жагсаалтыг гаргадаг бөгөөд хасах 2.5 оноо хамгийн сул, 2.5 оноо хамгийн тогтвортой байдлыг илэрхийлнэ. Энэхүү жагсаалтыг:
-Хариуцлага хулээх чадамж -Улс төрийн тогтвортой байдал, хүчирхийллээс ангид байдал -Засаглалын үр дунтэй байдал -Захиргааны байгууллага, түүний үйл ажиллагааны чанар -Хуулийн хүчин чадал -Авлига, хээх хахуулийн хяналт гэсэн үндсэн зургаан шалгуураар хэмждэг. Дэлхийн банкны Засаглалын индекс маш их шүүмжлэл дагуулдаг бөгөөд тухайн улс орны засаглалын чадамжийг өнгөц дүгнэдэг гэж зарим судлаач дүгнэсэн байдаг аж.
Дэлхийн их гүрэн асан ЗХУ задрахад түүний хамгийн анхны холбоотон байсан манай улс нийгмийн тогтолцоогоо шинэчлэхээс өөр аргагүйд хүрсэн. Шинэчлэл хийх хоёр замаас арай түргэн хувилбарыг нь сонгож, түүнийхээ эерэг болон сөрөг үр дүнг хүртэж байгаа тухай дээр өгүүлсэн. Мөн засаглалын тогтвортой байдал алдагдаж, ердөө 27 жилийн хугацаанд 14 Ерөнхий сайдаа сольсныг ч сануулсан болно. Бидэнтэй яг ижил хувь тавилан хуваалцсан цөөнгүй тооны орон бий. Экс буюу пост коммунист улсуудын дунд оновчтой шийдэл олж чадсан, хөгжлийнхөө гарцыг олж чадсан нь байхад, эсрэгээрээ, бүр манайхаас ч долоон дор нөхцөлд орсон нь бий.
Зөвлөлт холбоот улсад багтаж байсан:
-Армени, Азербайжан, Беларусь, Эстони, Гурж, Казахстан, Киргизстан, Латви, Литва, Молдав, ОХУ, Тажикстан, Туркменистан, Украйн, Узбекистан
Ази тив:
-Афганистан, Камбож, Монгол,
Иемен
ЗХУ-ын хяналтанд оршдог байсан Зүүн-Европын улсууд:
-Болгар, Чех, Зүүн Герман, Унгар, Польш, Румын, Словак
Балканийн орнууд:
-Албани, Босни, Хорват, Македони, Монтенегро, Серби, Словен
Африк тив:
-Ангол, Бенин, Конго, Эфиоп, Сомали, Мозамбик
ТЭД ТЭНД, БИД ЭНД
Хамгийн ойрын хоёр жишээ болох "мөнхийн” хоёр хөршийнхөө нөхцөл байдлыг Монгол Улстай харьцуулан үзье. Оросын холбооны улс манайхтай харьцуулахад Ерөнхийлөгчийн засаглалтай учир харьцангуй тогтвортой. 1991 оноос эхлээд 2017 оныг хүртэл гүйцэтгэх засаглалынхаа тэргүүнийг ердөө дөрвөн удаа сольсон. 1992 онд тус улсын зээлийн хэмжээ 3.2 их наяд рублийн хэмжээнд хүрч, ДНБ-ийхээ 20 хувьд хүртэл төсвийн алдагдалд ороод байж (1991 онд ОХУ -ын ДНБ 518 тэрбум ам.доллар байсан). Эдийн засгийг чөлөөлөх бодлогын дүнд инфляцийн түвшин 2000 хувьд хүрсэн гэдэг. Харин одоо ОХУ-ын ДНБ 3.9 их наяд ам.доллар. Хүний хөгжлийн индексээрээ дэлхийд эхний 50 байрт тогтмол ордог.
Өмнөд хөршийн хувьд зөвхөн эдийн засагтаа шинэчлэл хийсэн учраас одоо ч коммунист засаглалтай улсад тооцогдоно. Гүйцэтгэх засаглалын тухайд албан ёсоор Мао Зэдуниас эхлээд Си Жинпинь хүртэл тоолбол 63 жилийн хугацаанд долоон удаа тэргүүнээ сольсон. 1990 онд 360.9 тэрбум ам.долларт хүрч байсан ДНБ одоо 23.2 их наяд ам.доллар. Түүнчлэн хүний хөгжлийн индексээрээ өндөр гэсэн үзүүлэлтээс сүүлийн 15 жил буураагүй. Бид хоёр хөршийнхөө талаар, тэдний хүчин чадлыг сайн мэднэ. Төрийн чадамж, засаглалын хүчин чадлаар нь үзвэл тэд бол "хурдны гүйгчид”.
Хэдийгээр Монгол Улсыг хоёр их гүрэнтэй харьцуулах нь төдийлөн оновчтой хэрэг биш боловч засаглалын тогтвортой байдал, чадамжаар харьцуулж дүгнэлт хийж болохгүй гэсэн үг бас биш. Дэлхий дахинд улс төр судлалын үүднээс ямар Засгийн газар хүчирхэг байдгийг хэд хэдэн шалгуураар тогтоодог. Тэдгээр шалгуураас онцлох нь:
-Улс төрийн ондоошш буюу чиг баримжааны ялгаанаас үл хамаарч Засгийн газрын үйл ажиллагаа, бодлого өөрчпөгдөхгүй байх.
-Иргэний үйлчилгээ буюу төрийн байгууллагуудын чадварлаг байх. Үүнд, Засгийн газрын шийдвэрийг богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлж, аливаа улс төрийн дарамтнаас ангид байх чадамжтай байх ёстой.
-Нийгмийн удирдлага болохын хувьдулс төрийнудирдлагауян хатан, үргэлж сайжирч байх ёстой.
-Бодлогоор нийгэмд зөрчилдөж буй талуудын асуудлыг шийдвэрлэх.
-Төсөв мөнгөний ухаалаг зохицуулалт, нийгмийн бүлгүүдийг дайчлан ажиллуулах чадамж.
-Цахилгаан, холбоо, дэд бүтэц, сургууль, эмнэлгийн үйлчилгээ, хангамж болон нийгмийн халамжийн бодлогын чанар.
-Засгийн газрын залгамж холбоо, тогтвортой байдал. Шинээр томилогдсон Засгийн газар өмнөх Засгийн газрын хөтөлбөр, үйл ажиллагааг үргжжлүүлэх.
-Төрийн албаны үйл ажиллагааг бизнесээс хязгаарлан "улаан шугам " тогтоох.
-Татвар төлөгчдөд зориулсан мэдээлэл үйлчилгээний хөтөлбөртэй байх. Төсвийн зарцуулалт ил бөгөөд үр дүнтэй байх.
Энэ бүх шалгуурыг уншиж байхад танд манай улсын засаталын чадамж ямар түвшинд байгаа талаар дүр зураг бий болж байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үеийг бий болгосон уггвар нөхцөл нь нийгэм, улс төрийн тогтворгүй, засагпалын чадамж дорой байдал. Монгол Улсын төр доголон учраас XXI зууны "мэдээлэл, технологийн” гэсэн тодотголтой өрсөлдөөнд оролцож гүйх нь битгий хэл арай гэж, дөнгөн данган тогтож байна. Бид эхний ээлжинд доголсон хөлөө эмчлэх ёстой. Харин эмчлэхийн тулд улстөрчид, нийгмийн зүтгэлгнүүд, бизнес эрхлэгчдээс эхлээд аливаа ашиг сонирхол, эсрэгцэл, тэмцлээ хойш нь тавих ёстой. Дараа нь, жинхэнэ шалгууруудад тэнцэхийн тулд системтэй ажиллаж, төрийн тогтвортой байдлыг бий болгох юм. Төр хөл дээрээ тогтож, хүчээ авсан цагт Монгол Улс их өрсөлдөөн, их гүйлтэнд оролцоно. Яг л 800 жилийн өмнөх шигээ уралдаан болгонд түрүүлэх ч хэмжээнд хүрч болох шүү дээ.
Т.Жаргалсайхан /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих