Турк Улсын Измир хотод 2017 оны 09 дүгээр сарын 25-аас 30-нд Гал унтраах техникийн олон төрөлт спортын 13 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ, Польш, Румин, Чех, Болгар, Азербажан, Грек, Казакстан, Иран, Латив, БНСолонгос, Белярусь, Монгол Улс нийт 13 орны шигшээ баг тамирчид хурд хүч, ур чадвараа сорин уралдаж "Байлдааны тархалтын төрөл"-д алтан медаль Белярусь, мөнгөн медаль ОХУ, хүрэл медалийг Монгол Улсын шигшээ баг хүртэж ГУТОТСпортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа хүртэж бахархам амжилт гаргалаа.
Монгол Улсын шигшээ багийн тамирчин Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн салааны захирагч, ОУХМ, ахлах дэслэгч Н.Нямсүрэн ДАШТэмцээнээс анхны медалийг хүртсэнд нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс халуун баярыг хүргэе.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25263
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих