-Тэрбээр сайд нартай суудал зэрэгцэн Засгийн газрын хуралдаанд суусан юм-
Өнгөрсөн
долоо хоног улс төр бужигнаантай байлаа. Засгийн газрын нэр бүхий
гишүүдийг өөрийнх нь хүсэлтээр болон УИХ-ын гишүүний санал хүсэлтийн
дагуу нэгдсэн чуулганаар хэлэлцэн нэгийг нь авч үлдсэн бол, нөгөөхийг нь
"үдсэн" үйл явдал өрнөлөө. Тодруулбал Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг
огцруулах саналыг УИХ-ьш гишүүн О.Баасанхүү гаргаж, улмаар холбогдох
Байнгын хороо нь дэмжсэн юм. Гэвч эцсийн мөчдөө санаачлагч гишүүн нь
саналаа татаж авснаар УИХ дээр сар гаруйн хугацаанд өрнөсөн хэлэлцүүлэг
хий болон замхарч, салбарын сайд сандалтайгаа хоцорсон.
Харин
өөрийн хүсэлтээр чөдөөлөгдөх хүсэлтээ гаргасан Үйлдвэр, хөдөө аж ахуйн
сайд Х.Баттулгыг ёсоор болгож, сул гишүүн болголоо. Үүнтэй холбоотойгоор
Х.Баттулгын халааг хэн авах вэ гэсэн хүлээлт үүсч, олон нийтийн сүлжээ,
хэвлэл мэдээллийн хэрэгслээр таамаг дэвшүүлж эхэллээ. Нэр дэвшигч ч
олон байгаа бололтой. Эрх мэдлийг фракцууддаа ижил тэнцүү хуваарилсан
Ардчилсан нам энэ суудлыг МоАХ-д залгамжлуулна гэж үзэх хүмүүс байна.
Учир нь Х.Баттулгыг чөлөөлнө гэдэг засаг задрахын эхлэл гэсэн үг.
Тиймээс түүний суудлыг өөрийнх нь толгойлдог МоАХ-ын хэн нэгэнд
"өвлүүлж" болох ч, агуулга талаасаа асуудалтай. Ерөнхий сайд хийгээд
Ардчилсан намын дарга болох мөнхийн мөрөөдөлтэй Х.Батгулга гишүүн
"давхар дэзл"-ээ дааж ядсандаа тайлсан гэвэл үнэнд нийцэхгүй.
Ерөнхийлөгчийн санаачилсан "ухаалаг төр"-ийн төлөө гэвэл бүр ч үгүй.
Харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам гэсэн салбарын сайдын "дээл"-ийг Ерөнхий сайдынхаар сольж зузаалах гэсэн санаагаа хэрэгжүүлэхийн тулд хийж буй үйлдэл гэвэл үнэнээс нэг их зөрөхгүй болов уу. Өөрөөр хэлбэл, жиндээд тайлсан дээлээ фракцынхаа хүнд өмсгөх нь, засгийг задлах улс төрийн нүүдэлтэй нь авцалдахгүйг хэн хүнээс илүү тооцож суугаа биз, Женко. Тэгэхээр хэвлэлээр бичээд байгаа шиг Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн дараагийн сайд биш болж таарах нь. Учир нь тэрбээр МоАХ фракцад харьяалагддаг. Энэ хувилбарыг Х.Баттулга хүсэхгүйн дээр Ерөнхий сайд ч зөвшөөрөхгүй байх. Түүнийг анх чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх үед нэгэнт МоАХ квотоосоо өөрийн хүсэлтээр татгалзаж байгаа болохоор өөр фракцид өгөх нъ зүйтэй гэсэн байр суурьт Ардчилсан нам нэгдэж байсан.
Энэ хүрээнд "Кроун"-ы Д.Нямхүү хийгээд "Шонхор"-ын Д.Одхүү нарын нэр яригдаж байсан. Гэхдээ Д.Одхүү өөрөө очихгүй гэдгээ мэдэгдчихсэн. Тэрбээр Эгийн голын усан цахилгаан станцын төслийг удирдаж байгаадаа сэтгэл хангалуун яваа бөгөөд тэрбээр "Чадалтай сайн хүмүүс байна. Тэднийгээ олоод томилчих хзрэгтэй. Миний хийж байгаа ажил улс оронд их хэрэгтэй. Надад үсчих эрх байхгүй" хэмээн цахим ертөнцөөр дамжуулан мэдэгдсэн юм.
Ер нь энэ асуудалд Ардчилсан намын фракцуудын байр суурь зөрчилдөж буй. Тиймээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудалд Ерөнхийлөгч хүнээ тавих тохиролцоо хийгээд эхэлсэн бололтой. Учир нь урагшгүй байдал нь олон нийтийн зүгээс хасах оноо аваад буй Засгийн газар Ерөнхийлөгчид тал засахын тулд ийм хуваарилалт хийх магадлал өндөр. Учир нь ганхаж эхэлсэн Засгийн газрын хэтийн хувь заяанд Ерөнхийлөгчийн нөлөө жнн дарах учраас тэр. Тэгвэл өрнөж буй тохироо ёсоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр томилогдох магадлал өндөр байна. Түүгээр ч барахгүй өнгөрсөн бямба гаригт болсон Засгийн газрын хуралдаанд тэрбээр оролцсон юм. Мэдээж сайдын нэрийн өмнөөс оролцоогүй байх. Гэхдээ Ерөнхийлөгчийн өргөн барьсан асуудал хэлэлцээгүйл бол, зөвлөх нь Засгийн газрын хуралдаанд суугаад байдаггүй.
Харин өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхийлөгчтэй холбоотой хийгээд, түүний өргөн барьсан ямар ч асуудал хэлэлцэх асуудлын дараманд байгаагүй юм. Мөн энэ өдөр "дээл"-ээ тайлсан ч, "ноосоо тушааж" амжаагүй яваа Х.Баттулга гишүүн оролцоогүй бөгөөд, дэд сайд Ц.Туваан, төрийн нарийн Х.Золжаргал нар төлөөлж суугаад гарч байлаа. Харин Засгийн газрын хуралдаанд танилцуулагдахаар хэдэн асуудал нэмж орж ирсэн нь бусад салбарын зарнм асуудлыг хүлээлгэхэд хүргэж байсан. Магадгүй танилцуулга гэдэг нь Л.Эрхэмбаяр зөвлөхтэй холбоотой ч байж мэдэх юм.
Түүний. хувьд
Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх.
ХААИС-ийг генетикч, мал зүйч мэргэжлээр төгссөн, доктор зэрэгтэй.
Үйлдвэр нь байг гэхэд хөдөө аж ахуй талдаа салбар толгойлоод явах
боломжит хувилбар. 2012 оны УИХ-ью сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр
дэвшсэн бөгөөд, дахин санал хураалтаар Д.Сумъяабазар гишүүнд өвдөг
шороодсон юм. 2009 оноос хойш Ерөнхийлөгчийн зөвлөх хийж буй тэрбээр
СХД-ийн Ардчилсан намын даргын сонгуульт ажилтай. Өмнө нь Архангайн
Засаг даргаар гурван жил ажнлласан нэгэн.
Б.ЭНХЖАРГАЛ /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих