Дорнод аймгийн Прокурорын газрын 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийт прокурор, ажилтнуудын галт зэвсгийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0132 дугаар анги дээр галт зэвсгийн талаарх сургалтыг хамтран зохион байгуулж ажилласан байна.
Сургалтаар Калашниковын 7.62 мм-ийн сайжруулсан автомат болон Макаровын 9 мм-ийн гар буунуудын зориулалт, ажиллагааны зарчим, ерөнхий бүтэц, байлдааны хүчин чадал, иж бүрдэл, сумны бүтэц төрлүүдийн талаар ерөнхий мэдээллийг ангийн захирагчийн орлогч штабын дарга хошууч Б.Дашдэндэв өгч онолын болон практик сургалтыг танхимаар өгсний дараа Хилийн цэргийн 0132 дугаар ангитай танилцаж ажиллажээ.
Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сард тус ангитай хамтран гар буу, урт буугаар буудлага үйлдэх хээрийн дадлага сургуулалтыг зохион явуулахаар төлөвлөсөн байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25274
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих