У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохтой холбогдуулан сайдуудын таамаг хэвлэл мэдээллээр яваад эхэлсэн билээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд хамгийн их яригдаж, бичигдэж байгаа дараахь хүмүүс байр сууриа илэрхийлжээ
УИХ-ын гишүүн Ц.ГАРАМЖАВ - Хэн, хэн сайд болохоос илүүтэй хамгийн гол нь салбараа сайн мэдэх, ямар туршлагатай вэ гэдэг дээр л анхаарах нь зүйтэй. Салбараа мэддэг ард түмний өмнө тулгамдсан асуудлыг ойлгож, шийдвэрлэх чадамжтай сайдыг л яам удирдуулах нь зүйтэй. Тэрнээс биш улстөржүүлж болохгүй. Энэ цаг үе ч шаардаж байна. Үлдсэн богино хугацаанд улс орны эдийн засгийг өөд нь татах, хямралаас гаргах, иргэдэд тулгамдаж байгаа бэрхшээл асуудлыг шийдэх, дэлхийн улс төрийн уур амьсгалыг мэдэрч чадах, өр зээлийг нимгэлээд явах чадварлаг хүн л хэрэгтэй. Үзэл баримтлалаараа нэгдсэн 33 гишүүн дотроо шинэ ерөнхий сайдыг вакумжуулж болохгүй гэдэг дээр санал нэгтэй байгаа. Ерөнхий сайд өөрөө салбараа мэдэрдэг, хамгийн чадварлаг боловсон хүчнийг сонгох боломжийг бид олгох ёстой.
УИХ-ын гишүүн Ц.НЯМДОРЖ - Ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байхыг Ерөнхий сайд хар толгойгоороо хариуцдаг юм. Ерөнхий сайд сонголт хийж кабинетдаа хэнийг авч ажиллуулахаа мэднэ. Ерөнхий сайдын асуудал бүрэн шийдэгдээгүй байхад энэ талаар хэн нэгэн байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй л дээ. Энэ сошиалаар янзан бүрийн таамаг дунд миний нэр бас яваад байх шиг байгаа юм. Миний хувьд төлөвлөсөн юм байхгүй ээ. Олонхиороо хэнийгээ яаж солихоо шийдэх асуудал учраас би урьдчилж бодсон юм байхгүй.
УИХ-ын гишүүн Д.СУМЪЯАБАЗАР: - Тухайн үед юу болох нь уу харъя. Миний бодол гэхээс илүүтэй намаас бодлогоор шийднэ. Намын бага хурал дээр Ерөнхий сайдад нэр дэвшигч маань хэлэхдээ одоогийн байгаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг тэр чигт нь өөрчлөхгүйгээр, засгийн газрын залгамж халааг үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Зөв бодлогоор удирдахад болохгүй юм байхгүй. Үүнийг зөв гэж үзэж байгаа. Монголын төр тогтвортой байх ёстой.
М.Болд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих