Дорнод аймгийн Оюутан, Залуучуудын Нэгдсэн Холбооноос 10-р сарын 07-нд Улаанбаатар хотноо "Их талын үдэш" танилцах арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь ДОЗНХолбооноос Улаанбаатар хотод сурч, хөдөлмөрлөж буй оюутан, залуучуудынхаа хүрээнд хийдэг уламжлалт ажлуудын нэг юм.
Энэ жилийн хувьд танилцах өдөрлөгт оролцогчдын тоо өмнөх жилүүдийнхээс өссөн ба 250-300 орчим оюутан, залуучууд оролцсон тухай зохион байгуулагчид мэдэгдэж байна. Мөн арга хэмжээг та бидний сайн мэдэх Дорнод нутгийн, жүжигчин Манлай хөтлөн явуулсан ба, залуу уран бүтээлчид урлагын номер үзүүллээ.
Ирэх жил 10 жилийн ойгоо тэмдэглэх Дорнод аймгийн оюутан, залуучуудын ууган байгууллагын хувьд энэ мэт олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25340
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих