Манай аймгийн төвд 19 байршилд автозамын хурд сааруулагч байдаг.
"Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ аймгийн Орон нутгийн сангийн санхүүжилтээр термопластик будгийн машинтай болсоноор автозамын хурд сааруулагчийн тэмдэглэгээг зориулалтын будгаар сэргээх ажлыг хийж байна.
Термопластик будаг нь нунтаг төлвөөс өндөр градуст халж, шингэн төлөвт шилжин, маш түргэн хугацаанд хатдаг бөгөөд тогтоц нь гурван жил хүртэлх хэдий ч замын ачааллаас шалтгаалан элэгддэг аж.
Энэ талаар "Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Сүхбаатараас тодруулахад: "Термопластик будаг нь хуурай нунтаг бөгөөд зориулалтын төхөөрөмжид 200 гардуст халж, шингэн төлөвт шилждэг, тогтоц удаан, замын тэмдэглэгээний зориулалтын будаг. Дорнод аймагт замын тэмдэг, тэмдэглэгээ хийдэг компани байдаггүй учир заавал тендер зарлаж засвар, сэргээлтийн ажлыг хийх шаардлагатай болдог байсан. Орон нутгаас энэхүү төхөөрөмжийг шийдвэрлэж өгсөнөөр одоо манай компани өөрсдөө хийх бүрэн боломжтой болж байна” гэв.
Хэдий тэмдэглээг зориулалтын төхөөрөмж, будгаар сэргээж байгаа ч хурд сааруулагчууд элэгдэж, барзайн, зарим газраа хагарч эмтэрсэн зэрэг нь будаг нимгэн зузаан түрхэгдэх, зарим газраа барзайх зэрэг шалтгаан болж, ажилд багагүй цаг зарцуулж байгаа ажээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих