Нэг долоо хоног үргэлжилсэн Хятадын Үндэсний баярын үеэр ховордсон цагаан зээрийн сүргийг машинтай хөөж давхисан хятад жуулчдыг 15,750 ам.доллараар торгожээ.
Түвдийн нутагт аялж явсан Хятадын долоон жуулчин тусгай хамгаалалтын бүс рүү зөвшөөрөлгүй нэвтэрч, цагаан зээрийн зураг авахын тулд машинтай элдсэн талаар Хятадын CCTV мэдээлсэн байна. Тэдгээр жуулчид хоёр машинтай цагаан зээр хөөж буй нь нэгэн гэрчийн авсан гэрэл зурагт үлджээ.
Түвдийн байгаль хамгаалагчдын хэлж буйгаар цагаан зээр нь стресст маш амархан өртдөг эмзэг амьтан учраас машинаар элдэх нь үхлийн аюултай ажээ. Ховордсон цагаан зээрийн зургийг нь авахын тулд олон км газар машинаар хөөсөн тэдгээр жуулчдыг Түвдийн тусгай хамгаалалтын газрын захиргаанаас 15750 ам.доллараар торгосноос гадна сэрэмж алдсан тусгай хамгаалалтын газрын ажилтанд хариуцлага тооцсон гэнэ. Жуулчдын дээрх харгис үйлдлийн дараа тусгай хамгаалалтын газарт 300 км газарт самналт хийж, сульдаж тамирдсан цагаан зээр сүргээсээ тасарч үлдсэн эсэхийг шалгасан байна. Хятад улс Түвдийн өндөрлөг нутагт дэлхий дээрх хамгийн том тусгай хамгаалалтын газар байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
News.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих