Тус суманд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тэргүүтэй агентлаг, хэлтсүүдийн дарга, мэргэжилтэнгүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга н.Раднаасүрэн, Газрын тосны Петро Чайна Дачин Тамсаг Монгол ХХК-ний удирдлагуудын хамт 2017 оны 10-р сарын 09-ний өдрийн 1700 цагт Петро Чайна Дачин Тамсаг Монгол ХХК-ний газрын тосны 21-р талбайн асуудлаар иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын арга хэмжээг сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ удирдан явууллаа.
1. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн иргэдэд Петро Чайна Дачин Тамсаг Монгол ХХК-ний газрын тосны талаарх авч хэрэгжүүлж байгаа ажлын чиглэлээр мэдээлэл хийлээ.
2. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга н.Раднаасүрэн иргэдийн сонирхсон асуултуудын талаар мэдээлэл өгөв.
3. Газрын тосны Петро Чайна Дачин Тамсаг Монгол ХХК-ний удирдлагууд иргэдэд мэдээлэл өгч 2017 оны үйл ажиллагааны тайлангаа иргэдэд танилцууллаа.
Мөн Петро Чайна Дачин Тамсаг Монгол ХХК-ний газрын тосны 21-р талбайн асуудлаар иргэдийн санал хүсэлтийг сонссоноос гадна, бичгээр авч холбогдох албаны хүмүүс санал хүсэлтийн дагуу тайлбар, мэдээлэл өглөө.
Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Халхгол сумын иргэдийн гаргасан санал хүсэлт, хэлэлцсэн асуудлын эрэмбийн дагуу Петро Чайна Дачин Тамсаг Монгол ХХК-ний газрын тосны 21-р талбайн удирдлагуудад хандан Халхгол сумтай хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагийн гэрээний хүрээнд иргэдийг дэмжиж, сум орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр дараах үүрэг даалгавруудыг иргэдийн өмнө өглөө. Үүнд:
1. Тус сумын нийтийн орон сууцнуудын нэгдсэн шугам сүлжээнд холбох асуудлыг шийдвэрлэх
2. Петро Чайна Дачин Тамсаг Монгол ХХК-ний газрын тосны 21-р талбайгаас сумын төв хүртэлх 68 км зам тавих асуудлыг шуурхай шийдвэрлэх
3. Цаашлаад нийгмийн салбаруудын байгууллага, хүүхдүүдийн хөгжлийг дэмжих чиглэлээр нүдэнд харагдаж, гарт баригдахуйц бодитой хөрөнгө оруулалт хийх чиглэл өглөө.
Дээрх уулзалт, хэлэлцүүлэгт 150 гаруй иргэд хамрагдлаа.
МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛСАН:
ХАЛХГОЛ СУМЫН НИЙГМИЙН АЖИЛТАН: Л.ОТГОНТУЯА
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25366
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих