2015 онд ОХУ-ын Тувагийн БНУ-ын Енисей мөрний эрэг Ала-Тей хэмээх газраас судлаачид Хүннүгийн үеийн томоохон булш илрүүлжээ. Илэрсэн цагаас хойш малтлага хийсний эцэст тэд олдворын тухай мэдээллийг анх удаа орон нутгийн хэвлэлд үзүүлсэн байна.
Өнөөг хүртэл олон нийтэд зарлахаас зайлсхийж байсан нь тонуулчдад ховор эд зүйлсийг алдахаас болгоомжилсных гэнэ.
Эмэгтэйн булшнаас хүрэл, нүүрсээр урлаж, үнэт чулуу, амьтдын дүрсээр чимсэн бүсний арал, гоёлын бусад эд зүйлс олдсон байна. Мөн Хятадын баруун Хан улсын хийцтэй толь байсныг илрүүлжээ.
Анх энэ газар ирэхэд нэг дор олон булш байсан нь Скифийн үеэс эхлээд Дундад зууны үе (НТӨ 2-р зуунааас 12-13 зуун хүртэл) хүртлэх олдворууд байсан гэнэ. Гэвч голын усанд эвдэгдэж ихэнх нь эвдэрч муудсан байсныг өнгөрсөн хугацаанд засаж сэргээх ажлыг хийжээ.
Малтлагыг удирдсан Санкт Петрбургийн Оросын Шинжлэх Ухааны Академийн Соёлын өвийн хүрээлэнгийн судлаач, доктор Килуновскаягийн хэлснээр булшны газар нь хүн хүрэхэд хэцүү, зөвхөн зуны улиралд ажиллах боломжтой тул ирэх зун үргэлжлүүлэх гэж байгаа гэнэ.
Тэрээр энэ булшийг урьд нь илэрч байгаагүй "хамгийн баялаг бүсний тоноглолын олдвор” гэж тодорхойлсон байна.
Эх сурвалж: Siberia Times
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих