Монгол улсын спортын мастер, Монгол улсын шилдэг дасгалжуулагч Гэлэгийн Хүрэлбаатарын нэрэмжит Улсын аварга шалгаруулах өсвөр үеийн хөнгөн атлетикийн тэмцээн 2017 оны 10-р сарын 11-12-ны өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулагдаж байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд
1. Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат
2. Монголын үндэсний Олимпийн академийн ерөнхийлөгч, Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Төрөлжсөн биеийн тамирын дунд сургуулийн захирал Доктор, профессор Ч.Зоригтбаатар
3. Олон улсын хэмжээний мастер Г.Энхмягмар
4. Монгол улсын спортын мастер Л.Цог
5. Анхны шавь Олон улсын хэмжээний мастер Ц.Пүрэвжав, Монгол улсын спортын мастер Б.Лхамсүрэн
6. Монгол улсын спортын мастер, 4*400 м, 3-н харайлтын Улсын рекорд тамирчин Э.Ариунтунгалаг
7. Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, аймгийн морин спорт, уяачдын холбооны нарийн бичгийн дарга, Г.Хүрэлбаатар багшийн шавь Батсайхан
8. Биеийн тамир, спортын газрын арга зүйч Ц.Өлзийсайхан нар оролцлоо.
Тэмцээнд Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нийт 11 багийн 240 тамирчин оролцож байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25369
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих