Дэлхийн эмэгтэй Гайд, Эмэгтэй скаутын холбоо жилд нэг өдрийг охидод зориулж, тэднийг сонсож, тулгарч буй асуудалд нь анхаарлаа хандуулж байх санаачилга гаргасныг НҮБ-ын ерөнхий Ассамблей дэмжин жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг "Олон Улсын Охидын Өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглаж, 2012 оноос эхлэн уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Уг өдрийг тохиолдуулан Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар хамтран Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургууль, Хан-Уул цогцолбор сургуулийн дунд, ахлах ангийн 265 охидод "Охидын хамгаалал” сэдэвт сургалтыг зохион байгуулж, охидод тулгамдсан асуудлаар тандалтын судалгааг авч ажиллалаа.
Цаашид Хэрлэн сумын Ерөнхий боловсролын бусад сургуулиудын өсвөр насны охидод сургалт, мэдээлэл хийхээр төлөвлөж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25371
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих