Олонд "Цэнхэр үст Цэрэн” гэх нэрээр танигдсан "Tseren tours” компанийн захирал Э.Цэрэндолгорын оройлон эхлүүлсэн "Боловсролын салбарт шашны гаж урсгалын идэвхитэй төлөөлөгч бодлого тодорхойлох ёсгүй” гэх тэмцэл өвсөнд ассан гал мэт дүрэлзсэн нь саяхан.
Л.Гантөмөр, Б.Насанбаяр нарын "түймрийн голомт”-ыг арай гэж "цурам”-д оруулсны хүчинд намжаад байсан гамшиг дахин дэгдэх нөхцөл боловсролын салбарт үүсч мэдэх нь ээ. Шалтгаан нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт БСШУС-ны сайдаар Ц.Цогзолмаа томилогдох болсон явдал!
СБД-ийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч зэрэг хариуцлагатай албуудыг хашиж явсан, өдгөө УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа бол нэгэнт "кадр цохиулсан” зартай МҮҮНЧдийн нэг. "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн зартай дугааруудын нэг болох 2013 оны дөрөвдүгээр сард хэвлэгдсэн "Мүүнийх болох Чингис” гарчиг бүхий Д.Батбаярын тэрлэсэн онцлох нийтлэлд МАН-ын эмэгтэй лидер Ц.Цогзолмааг МҮҮНЧИН болохыг хөдөлшгүй баримтуудаар нотолж байсан түүхтэй.
УИХ-ын гишүүн Ц.Цогцолмаа гэж бичээд Google-ын хайлтаар үзэхэд "мүүн" гэсэн тодотголтой илэрцүүд хамгийн ихээр гарч ирэхийг нь яана. "Муу нэрийг хусавч арилахгүй” гэдэг нь л ёстой энэ ажгуу.
Монголын боловсролын салбарт сүүлийн жилүүдэд хамгийн их ажил хийсэн Лу.Гантөмөрт боловсролын салбарынхан ам сайтай байдаг ч, боловсролын салбарт Лу.Гантөмөрийн эхлүүлсэн олон шинэ ажил "МҮҮН” гэсэн ганц л шуурганаар замхарч орхисон.
Яг үүн шиг, хэл ам БСШУ-ны шинэ сайдыг дайрах вий дээ гэсэн болгоомжлол яах аргагүй төрж эхэллээ. Хэсэгтээ хийцгүйрч суусан цэнхэр үст ч Ц.Цогцолмааг сайдаар томилогдвол дуугүй суухгүй нь тодорхой. Хэрэвзээ "цэнхэр түймэр” дахин дэгдвэл дан ганц сайд ч бус боловсролын салбарт нэг хэсэгтээ хөл толгойгоо алдсан бужигнаан үүснэ.
Үүнийг мэдсээр байж заавал МҮҮН-тэй нэр холбогдсон хүнийг дахиж энэ салбарт томилох гэдэг нь ямар ч учиртай юм. Боловсролын салбар ч мүүнчдээс ховхордоггүй үйлтэй юм. Аль эсвэл МҮҮНчид нь заавал Монголын боловсролын яамыг удирдаж, монголын ирээдүйн тархинд Мүүн өвөөгийн философийг суулгана гээд байдаг юм уу, хаашаа юм.
http://ekhsurvalj.mn/news/view/1933
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25374
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих