Монгол улсын үндсэн хуулинд "Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах нь Монгол улсын иргэний үндсэн үүрэг мөн” хэмээн заасан байдаг. Энэхүү үүргээ нэр төртэй биелүүлэн хугацаат цэргийн албаа хааж ирсэн залуус өнөөдөр аймгийн Батлан хамгаалах газрын дарга бөгөөд аймгийн Засаг даргад илтгэл өглөө.
Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат цэргийн албаны цэрэг татлагыг зохион байгуулдаг.
Ийнхүү Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Дорнод аймгийн 14 сумаас цэргийн албанд татагдсан хугацаат цэргүүд Сүхбаатар аймгийн төвд байрлах Зэвсэгт хүчний 338 дугаар анги, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дах Хилийн 0146 дугаар ангиудад тус тус албаа хаагаад нутагтаа өнөөдөр ирлээ.
Энэ үеэр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас залууст зориулан хөдөлмөр эрхлэлт, ирсэн ажлын байрны захиалгын талаар мэдээлэл өглөө. Мөн алба хаах хугацаандаа амжилт бүтээл гаргасан нэр бүхий залуусыг аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнаж урамшууллаа.
Энэхүү үйл ажиллагааг Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Чойбалсан
хотынхоо Тусгаар тогтнолын талбайд ийнхүү анх удаа зохион байгуулж буй
бөгөөд энэ сарын 18-ны өдөр цэргийн албанд татагдаж буй залуусаа үдэж
өгөх ёслолын үйл ажиллагаа болно.
Цаашид тус ёслолын үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулах
тухай аймгийн Батлан хамгаалах газрын дарга бөгөөд аймгийн Засаг дарга
хэллээ.
Монгол эх орны минь хил тайван амгалан, ариун гал голомт үүрд бат оршиж, Монгол цэргийн хийморь бадартугай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих