ХКН-ын XIX удаагийн Төв хороо 25-нд анхдугаар бүгд хурлаа хуралдуулж, Төв хорооны удирдлагуудаа сонгосон.
Энэ талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин өчигдөр /2017.10.25/ мэдээлэл хийсэн.
Тэгвэл энэ удаа БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гадаад дотоодын сэтгүүлчдэд хандан хийсэн хэвлэлийн хурлаас хүргэе. Тэрбээр шинээр сонгогдсон төв хорооны удирдах багаа төлөөлөн үг хэлж, үүрэг хариуцлагаа хатуу ухамсарлан, шаргуу хичээнгүй ажиллах болно гэдгээ мэдэгдэж, ирэх 5 жилийн ажлын зорилтоо тодорхойлсон байна.
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хороо Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн зэрэг 7 гишүүнээс бүрджээ.
Хэвлэлийн бага хуралд, Ши Жиньпин "Саяхан хуралдсан ХКН-ын XIX удаагийн Төв хорооны анхдугаар бүгд хурлаар төв хорооны шинэ удирдлагуудыг сонгосон бол намайг Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонголоо.
Энэ бол миний ажлыг үнэлж байгаа төдийгүй улам их хүсэл найдвар тавьж байгаа явдал юм. Намын нийт гишүүд итгэл найдвар хүлээлгэсэн явдалд удирдах багаа төлөөлөн гүн талархал дэвшүүлье. Бид үүрэг хариуцлагаа хатуу ухамсарлан, шаргуу хичээнгүй ажиллаж, итгэл найдварыг хөсөрдүүлэхгүйн тулд тэмцэх болно”.
Өнгөрсөн 24-нд өндөрлөсөн ХКН-ын XIX их хурлаар Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орсон тухай стратегийн магадлагаа хийж, Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг ХКН-ын дүрэмд бичиж оруулсан юм.
Их хурлаар Хятадын ирээдүйн хөгжлийн талаар байршуулалт хийсэн байна. Ши Жиньпин хэлэхдээ: Урт хугацааны хүчин чармайлтаар Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орлоо гэжээ.
Шинэ цаг үед шинэ уур амьсгалтай, шинэ үүрэг хариуцлагатай байх хэрэгтэй. ХКН-ын XIX их хурлаас XX их хурал хүртлэх 5 жил нь "Хоёр зуун жил”-ийн тэмцлийн зорилтыг биелүүлэх түүхэн зангилаа үед оршиж, анхны зуун жилийн зорилтыг биелүүлэх, хоёрдугаар зуун жилийн тэмцлийн зорилтыг эхлүүлэх үед тохионо. Үүний зарим зангилаа цаг үе бол бидний ажлын координат юм гэжээ.
2018 онд Хятад улс өөрчлөлт шинэчлэл хийж эхэлсний 40 жилийн ой, 2019 онд БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой, 2021 онд ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиох аж.
Ши Жиньпин "Өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүлэхээр шийдсэн нь Хятадын хувь заяаг шийдсэн зангилаа шийдвэр юм. Хятад улс туршлага сургамжаа нэгтгэн дүгнэж, бүх талын өөрчлөлтийг гүнзгийрүүлж, нээлттэй байдлаа өргөтгөн, шинэ хөгжлийн үзэл баримтлалаар төрөл бүрийн ажил үйлсийн бүх талын хөгжлийг ахиулж, бүх нам бүх улсын хүчийг дайчлан чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтыг товлосон цагт нь биелүүлж, улс орноо улам цэцэглэн мандсан, баян хүчирхэг болгон бүтээн байгуулж, Хятадын ард түмэн, олон орны ард түмэнд үр шимийг нь хүртээнэ" гэлээ.
Тэрээр "Хятадын үндэстнүүдийн үүрдийн хөгжлийн төлөө хичээн зүтгэж буй ХКН-ын хувьд зуун жил гэдэг ид хөгжлийн үе шат юм. ХКН дэлхийн хамгийн том улс төрийн нам юм. Том нам учраас том зорилготой байх хэрэгтэй.
ХКН Хятадын ард түмнийг удирдан нийгмээ хөгжүүлж чадах бөгөөд өөрийн дотоод дахь өөрчлөлт хөгжлөө ч сайн хийж чадна гэдийг түүхэн туршлага харуулж байна. Бид үргэлж эрчтэй ажиллаж, ард түмэнд үйлчлэгч, цаг үеийн манлайлагч, үндэстнүүдийн ноён нуруу байх болно.
Намын засаглалаа бүх талаар чангатгах ажлыг байнга чухалчилж, цөхрөлтгүй чармайх болно. Хятадын хөгжлийн төлөө ариун чигч улс төрийн байдлыг бий болгон, намын хүчирхэг эрч хүчээр бүх нийгмээ дайчлан хичээн зүтгэх хэрэгтэй" гэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих