Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой Каталан мужийн шинэ захирагчаар тус улсынЗасгийн газрын дэд сайд Сорияа Саенз де Сантамариаг томилжээ. Энэ тухай тус улсын Засгийн газар албан ёсны мэдэгдэлдээ " Карлес Пуйчедмон болон түүний хамтран зүтгэгч нарыг Каталан мужийн эрх барих албан тушаалаас нь огцруулж оронд нь түүний орны хүнийг томилсон” гэж дурдсан байна. Гэвч Карлес Пуйчедмон телевизээр дамжуулан энэ мэдэгдлийг нь эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Тэрээр "Ардчилсан нийгэм тогтсон аль ч улс оронд ерөнхийлөгчийг сонгох эсвэл болиулах эрхийг зөвхөн их хурал нь шийднэ” хэмээжээ. Мөн "Бидний хүсэл бол ардчилсан хуулийг биелүүлэхийн төлөө ажиллах, Каталан мужийн аюулгүй болон, тэнцвэртэй байдлыг дээд зэргээр хангах явдал мөн” гэжээ. Түүнчлэн Испанийн Засгийн газраас авсан энэ арга хэмжээг Каталан улсын ард иргэдийн санал бодлыг үл тоомсорлож байгаа хэрэг гэж тэрээр шүүмжилсэн байна. Үүнээс гадна тусгаар тогтносон улс байгуулахын төлөө ажиллана гэж амлалт өгснөө батлан хэлсэн юм. Каталаны их хурлаас тусгаар тогтносон улс болохыг дэмжиж буйг зарлах санал хураалтын ажлыг зохион явуулсны хариуд Испанийн Засгийн газраас энэ арга хэмжээг авсан байна. Салан тусгаарлах хөдөлгөөнийг удирдаж байгаа Карлес Пуйчедмон нарыг албан тушаалаас нь огцруулснаар Каталан мужийн бие даасан арван нэгэн зөвлөлийн эрх мэдэл Испанийн Засгийн газрын мэдэлд шилжих юм.
Х.ОЮУНБОЛД
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25518
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих